CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-06-20 • 1м унших

-Шашны байгууллагууд “Монголын ирээдүй”-тэй тулж ажиллаж байна. Тэдэнд холбогдох байгууллагууд хяналт тавих бүрэн эрхтэй-

Прокурорын байгууллагаас анх удаа шашны байгууллагуудад шалгалт хийсэн байна. Ингэхдээ шашны байгууллагуудын үйл ажиллагааг төрийн бусад байгууллагуудтай хамтран шалгажээ. Төрийн бусад байгууллага гэдгийг тодруулвал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс юм. Тэд хамтарч шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бүх газрыг шалгажээ. Гэхдээ зөвшөөрлийн хугацаагаа сунгуулаагүй зэрэг үндэслэлээр цөөнгүй шашны байгууллагууд шалгалтын ажиллагаанаас мултарсан байна.

Үүнээс өмнө тус шашны байгууллагууд нь шалгалт хийхээр очсон албан тушаалтныг байгууллагадаа нэвтрүүлдэггүй, холбогдох баримт, бүртгэл судалгааг гаргаж өгдөггүй байжээ.

ШАШНЫ БАЙГУУЛЛАГАД ХҮҮХДҮҮД АЖИЛЛАЖ, СУРАЛЦДАГ Ч ХЯНАЛТ АЛГА

Дээр дурдсанчлан шашны байгууллагуудад хүүхдүүд ажиллаж, суралцаж, хамрагддаг ч ямар нэгэн бүртгэл, хяналт байдаггүй нь ийнхүү шалгах үндсэн шалтгаан болсон байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн шашны байгууллагуудаас хамгийн олон нь Христийн байгууллага аж. Албан ёсоор бүртгүүлсэн нь 155 гэхээр бусад шашны байгууллагуудаасаа хэд дахин олон байгааг харуулж байна. Зөвхөн Налайх дүүргээр жишээ авахад, тэнд шашны 30 байгууллага үйл ажиллагаа явуулдагаас христийн 24 сүм, буддын 3 дуган, исламын 3 сүм бүртгэлтэй байдаг. Энэ бол зөвхөн сүм, хийдийн тоо.

Харин одоо та бүхэнд хамрагддаг хүүдийн тоон судалгааг мөн л Налайх дүүргээр жишээ авч танилцуулъя.

Христийн “Хожмын үеийн гэгээнтэнүүд” сүмд 7-14 насны 10 хүүхэд,

“Мөнх амины ундарга” сүмийн цуглаанд 4-16 насны 30 хүүхэд,

“Итгэлийн өргөө” сүмийн цуглаанд сургуулийн насны 30 орчим хүүхэд эцэг, эхийн зөвшөөрөлгүй оролцдог. Түүнчлэн “Берлик мечит” казак үндэсний шашин соёлын төвд 30-50 хүүхэд хамрагддаг байна.

Шалгалтын явцад дийлэнх сүм, хийдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдүүд хамрагдаж, хичээллэж байжээ. Хичээл заадаг гэх боловч ерөнхий боловсролын сургууль болон багштай хамтран ажиллах гэрээгүй байсан гэх

Зарим сүм, хийдийн удирдлагуудаас хүүхдүүд эцэг, эхийн зөвшөөрөлтэй бүртгэлтэй гэх ч цахим болон цаасан бүртгэл судалгаагүй,  хүүхэд хамгааллын бодлого байхгүй, суралцах орчин муу, бүрэн дунд боловсрол олгох стандарт шаардлага хангахгүй байж сургалтын ажиллагаа явуулдаг нь тогтоогджээ. Хичээл заадаг гэх боловч ерөнхий боловсролын сургууль болон багштай хамтран ажиллах гэрээгүй байсан гэх.

ХАНДИВЫН МӨНГӨНИЙ ЗАРЦУУЛАЛТ ХААЛТТАЙ, ОРЧИН НӨХЦӨЛ НЬ ХҮҮХДЭД АЮУЛТАЙ БАЙЖЭЭ

Илэрсэн ноцтой зөрчлүүдээс ганцхан жишээ дурдахад, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Оюуны орчин” христийн сүм нь хаанаас санхүүжилт авдаг нь тодорхойгүй. Дотуур байранд байрлаж байгаа 19 хүүхдээс нэг нь Ховд аймагруу явсан гэх боловч байрнаас хэзээ гарч явсан, ар гэрт нь хүлээлгэж өгсөн талаар огт бүртгэлгүй байжээ. Мөн дотуур байранд хүүхдийг байрлуулахдаа төлбөр авдаггүй гэх боловч эцэг, эхтэй нь байгуулсан гэрээнд 300 000 төгрөг тушааснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Үүгээр зогсохгүй тухайн мөнгийг хаана, ямар дансанд байршуулдаг талаарх бүртгэл байхгүй, хандивын мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг гэх боловч хандивын бүртгэл, хэрхэн зарцуулсан талаарх санхүүгийн мэдээлэл байхгүй байсан аж.

Хамгийн ноцтой нь тус байгууллагын угтах өрөөнд хутга мэс ил, 3 давхрын тагт шалгүй, онгорхой, хүүхдийн унтлагын өрөөний цонхны тавцан дээр отвёрк ил байрлаж байсан, шалны зарим хэсэг цөмөрсөн, гадна орчин төмрийн хог хаягдал ихтэй зэрэг зөрчил илрүүлжээ.

Энэ бол хүүхэд байрлахад эрсдэл өндөр, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй гэдгийг нотлох ганцхан байгууллагын жишээ.

Мөн ихэнх шашны байгууллагууд галын аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй, цахилгаан байгууламжийг дүрмийн дагуу угсраагүй, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэрэг зөрчилтэй байжээ.

Бүр нэр бүхий сүмд 1 нас 7 сартайгаас 5 насны 9 хүүхдийг цэцэрлэг, өдөр өнжүүлэх хэлбрээр байрлуулж байсан ноцтой зөрчил ч илэрчээ.

Үүнээс үзэхэд, сүм хийд байгуулах зөвшөөрөл олгохдоо хүүхэд хамгааллын стандарт, шаардлага тавьдаг байхаар хуульчлан зохицуулах шаардлагатай байна. Түүнчлэн, хүүхдэд ерөнхий боловсролын суурь мэдлэг зайлшгүй эзэмшүүлсний дараа шашны сургуульд суралцах асуудлыг зохицуулж, хүүхэд өөрөө зөв шийдвэр гаргах нас, сэтгэлзүйн хөгжилтэй холбоотойгоор 14-15 наснаас эхлэн шашны сургуульд суралцаж, шашны номлол, үйл ажиллагаанд хамрагдах хууль эрхзүйн зохицуулалт хийх нэн шаардлагатайг харуулж байна.  

Энэ бүхэн эцэстээ Үндэсний аюулгүй байдалтай холбогдож болохыг дараа дараагийн сурвалжилга мэдээллээрээ хүргэх болно. Шашны байгууллагууд бага насны хүүхдүүдэд боловсрол олгож байгаа нэрийдлээр нөлөөлөх нь хожим ямар хор уршигтай, улс орны дархлаа гээд олон асуудлыг хөндөж болох юм.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилго нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
1 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
4 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх