CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-15 • 1м унших

Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед эрэлт нь өндөр хэвээр байгаа алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр унци алтны үнэ 3508.50 ам.долларт хүрч, дэлхийн улс орнууд валютын нөөцөө нэмэгдүүлэхэд алтыг чухалчилж байна. Өөрөөр хэлбэл, ам.доллар, юанийг дэлхийн зах зээлд ноёрхуулахгүй гэх сонирхлын цаадтай алтыг валютын нөөцөд тооцох ажиллагаа улам бүр эрчимжсээр буй нь маргах аргагүй үнэн. Нөгөөтэйгүүр алт бол хэн нэгэн хэвлэдэг цаас бус бодит баялаг. Тэр ч утгаараа дэлхийн эдийн засагт тэргүүлдэг томоохон хөрөнгө оруулагчид алт гэх аюулгүй актив хөрөнгийг илүүтэй сонирхож байгаа юм.

Яг энэ үетэй зэрэгцэн нүүрсний үнээ хэт өөдрөгөөр төсөөлж, төсвийн алдагдлаа нөхөж чадахгүйд хүрсэн монголчууд бүр тодруулбал, эрх баригчид улсын төсвийн орлого тасалдаж байгаатай холбоотойгоор “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр дунд хугацаандаа 45 алтны үндсэн ордын нийт 129.4 тонн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тушаах алтны хэмжээг жилд 10 тонноор нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна.

Ташрамд сонирхуулахад, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 20 тонноор яригддаг байсан үе бий ч сүүлийн жилүүдэд эрс багассан тухай мэдээлэл ч бас бий. Статистикаас харахад, өдгөө улсын хэмжээнд нийт зургаахан аж ахуйн нэгж үндсэн ордын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, Монголбанкинд тушаасан нийт алтны 22 хувийг бүрдүүлж байна. Гэхдээ баталсан ТЭЗҮ дэх бүрэн хүчин чадлаараа ажилладаг нь ховор бөгөөд хэрэв бүрэн хүчин чадлаараа ажиллавал алтны хэмжээ 3.5 тонноор өсөх боломжтой гэх тооцооллыг салбарынхан хэлж буй.

Монгол Улс алтны арвин нөөцтэй орон хэдий ч эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж ашиглаж чадаагүй олон алтны үндсэн орд бийг хэлүүлэх юун.Эх сурвалжаас харахад, ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 105 алтны ордод нийт 572.2 тонн алтны нөөц бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнээс 82 алтны үндсэн орд (347.1 тонн нөөцтэй) нь хүчинтэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Гэсэн тэдгээрийн дөнгөж 14 ордод тодорхой хэмжээний олборлолт хийгдэж, үлдсэн 68 алтны үндсэн орд (нийт 228.7 тонн алтны нөөцтэй) нь ямар нэг хуулийн шууд хориглолтгүй мөртөө одоог хүртэл эдийн засгийн эргэлтэд ороогүй дарагдмал баялаг хэвээр буй. Мэдээж “Алт-3” хөтөлбөр хэрэгжсэнээр дэлхийн зах зээлд алтны үнэ өндөр байгаа тул Монголбанкны валютын нөөц өсөх боломжтой. Цаашлаад төгрөгийн ханшийг тогтворжуулах, гадаад өрийн дарамтыг бууруулахад дэмтэй. Алтны олборлолтоос олох орлогоор улсын төсвийг бүрдүүлж, нийгмийн салбаруудыг санхүүжүүлэх боломж ч нээгдэнэ.

Засгийн газрын тооцоолсноор  “Алт-3” хөтөлбөрөөр 1.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх юм билээ. Түүнчлэн алтны олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа нь орон нутагт ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болох төдийгүй хөтөлбөрийн хүрээнд алтны хайгуул, олборлолтыг дэмжиж, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах боломж ч бас бий.

Угтаа манай улс “Алт” хөтөлбөрийг анх 1991 онд санаачлаад, 1992-2010 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн байдаг. Тухайн үед алтны олборлолт бага хэрнээ шороон ордын нөөц сайн байсан гэж салбарынхан хэлдэг. Тиймдээ ч 2010 он хүртэл хэрэгжүүлээд зогссон. Хожмоо 2016 оноос дахиад “Алт-2000” гэж хэрэгжсэн түүх бий. Өөрөөр хэлбэл бид алтаа эдийн засгийн эргэлтэд оруулсан  сайн, муу ч гэсэн туршлагатай ард түмэн. Дэнсэлбэл аль нь давамгайлах тухай энд ярих нь илүүц. Алтны шороон ордын олборлолт зогсох болсон гол шалтгаан нь өнөө алдарт “Урт нэрт” хууль. Уг хууль батлагдан гарснаар олборлолтын ихэнх нь зогсож,  хайгуулын ажил хумигдан алтны нөөцийн асуудал хүндэрсэн. Өөрөөр хэлбэл Монголбанкинд тушаах алтын хэмжээ эрс багассан. Уул уурхайн хууль эрх зүйн тогтворгүй орчин алтны ордуудын үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлсөн гэсэн үг л дээ. Түүнчлэн Засгийн газар уул уурхайн лиценз олголтыг  цэгцлэх зорилгоор 2010 оны дөрөвдүгээр сараас 2014 он хүртэл бараг дөрвөн жил шинээр лиценз олгохыг бүрэн хориглосноор геологи, хайгуулын ажил саарч, алтны шинэ төслүүдийн эргэлт багассан. Хэдийгээр Засгийн газар 2015 оноос “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монголбанкаар дамжуулан алтны компаниудад хөнгөлөлттэй зээл олгох, олборлосон алтыг Төв банкинд худалдахыг урамшуулах бодлого хэрэгжүүлсэн ч энэ нь урт хугацаанд салбарыг бүхэлд нь сэргээх хэмжээний нөлөө үзүүлж чадаагүй.  2020 он хүртэл Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ жил бүр буурч, 2023 онд дөнгөж 17.8 тонн, 2024 онд 16.4 тонн болж буурсан нь үндсэн ордын хангалттай олборлолт хийгдээгүйг илтгэнэ. Энгийнчилбэл  шинээр хөрөнгө оруулалт татах боломжийг “урт нэрт”  хууль шууд утгаараа хязгаарлан боомилсон. Хэдийгээр “Урт нэрт” буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд түгжигдсэн алтны зарим үндсэн ордын эрх  стратегийн ордод хамруулснаар (стратегийн ордод энэ хууль үйлчлэхгүй болгож) ажиллах эрх зүйн орчин нь нээгдсэн ч хангалттай үр дүнд хүрч чадалгүй өнөөг хүрсэн нь бас үнэн.  Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээс харахад, өнөөдрийн байдлаар “Урт нэртэй” хуулийн хүрээнд 80.1 тонн нөөц бүхий 13 алтны үндсэн орд улсын тусгай хамгаалалттай газрын бүсэд хамаарч байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ЕРӨНДӨГ ҮҮ ЭСВЭЛ...

“Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  УИХ-ын тогтоолын төслийг баталсны дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчилсэн хориг тавьсан. Тодруулбал уг хоригт, улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой гэх заалт бий. Уг хоригийг ёсчлон биелүүлэх аваас алтаа олборлон, зарж, валютын нөөцөө нэмэгдүүлэх алс хэтийн төлөвлөгөөг мөрөөдөл болгох эрсдэл харагдаж буй нь үнэн. Нөгөөтэйгүүр өдгөө ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүд жилийн борлуулалтын орлого нь 6 тэрбум төгрөгөөс давах үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар шууд 25 хувь болж өсдөг шатлалтай хууль үйлчилж байна. Энэ нь уул уурхайн компаниудыг борлуулалт, олборлолтоо тодорхой хэмжээнээс дээш гаргахгүй байх, борлуулалтаа нуух сөрөг сэдэл болж буйг алтны компаниуд хэлдэг. Тэр ч утгаараа “Алт-3” аяны хүрээнд Засгийн газраас энэ босгыг 6 тэрбумаас 30 тэрбум болгон өсгөж, татварын дарамтыг бууруулахаар хэлэлцэж байгаа нь албажвал алт тушаалт нэмэгдэх нь гарцаагүй гэх хүлээлт бий. Гэхдээ зарим ордын олборлолтын ТЭЗҮ хуучирсан, өртөг зардлын тооцоо нь өнөөгийн нөхцөлд нийцэхээ больсон байдаг нь хөрөнгө оруулагчдад тухайн төслийн ашигт байдлыг эргэлзээтэй харагдуулж, санхүүжилт татахад сөргөөр нөлөөлдгийг ч бас тооцоолох хэрэгтэй.

Товчхондоо Монгол Улсад алтны шороон ордын нөөц шавхагдаж, цаашид үндсэн ордод тулгуурлах шаардлага бий болсон ч үндсэн ордын ашиглалтыг хөнгөвчлөх технологи, санхүүгийн шийдэл дутмаг хэвээр байгааг сануулахад илүүдэхгүй л болов уу. Бэлтгэгдсэн нөөц хэр вэ, үйлдвэрлэлийг нь дэмжвэл ямар хэмжээний алтны олборлолтыг нэмэгдүүлэх нөөц байгаа вэ гэдэг асуудал бодит биш гэдийг салбарынхан ч эдийн засагчид ч хэлж байна. Басхүү “Алт-3” хөтөлбөрийг саадгүй хэрэгжүүлэхэд тулгарах бодит саад  хууль эрх зүйн орчин, татварын дарамт, Ерөнхийлөгчийн хоригоос гадна иргэдийн эсэргүүцэл. Орон нутагт уул уурхай гэхээр л иргэд нь эсэргүүцдэг. Энэ бүх тулгамдсан тулгарсан асуудлуудыг хэрхэн шийдэхийг Засгийн газар мэднэ. Угтаа алт бол Монголын баялаг.

Аймагсумдын баялаг биш. Хуулиар олгогдсон зүйлийг эсэргүүцнэ гэдэг төрийнхөө бодлогын эсрэг явж байна гэсэн үг гээд хэлчихвэл иргэний гэх тодотголтой элдэв байгууллагын тэмцэгчид жигтэйхэн уурлах л байх.

Эцэст нь тэмдэглэхэд, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцэх асуудал, стратегийн ордуудад төрийн оролцоог нэмэгдүүлэх оролдлогууд, сонгуулийн өмнөх популизм зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдын Монголыг чиглэх сонирхлыг улам бүр бууруулсан нь үнэн. Алтны үнэ өсөж, хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил буурчихсан байгаа учраас бүр тодруулбал, бодлогын түвшинд хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын хөрөнгийг зөв чиглүүлэх нөхцөл бүрдээгүй байгаагаас олон алтны үндсэн ордын төсөл “гацсан”хэвээр  байна. Хэдийгээр алтны үнэ дэлхийн зах зээлд түүхэн хэмжээнд хүрч өсөж, алтны үнэ өсөж, томоохон боломж амласан алтан үе  тохиож буй ч Монгол Улс уг өсөлтийг ашиглахад бэлэн биш байна. Товчхондоо  "Алт-3” хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэх нь зөвхөн нөөцөөс бус, төрийн шийдвэрээс шууд хамаарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх