Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026.03.04 •
1м унших
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг нүүрсний ноцтой хэрэгт холбогдуулан өнгөрсөн хугацаанд шалгаж эхэлсэн. Мөн УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахтай холбогдуулан хэрэг бүртгэл нээж шалгаж байгаа гэдэг.
Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг УИХ-д ирүүлжээ. Энэ дагуу УИХ хаврын чуулганыг нээлтээр уг асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх бололтой.