УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026.04.09 •
1м унших
Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Монгол Улсын анхны онолын физикч, нэрт эрдэмтэн Дугаржавын Цэрэнгийн нэрэмжит Улсын физикийн XXXVII олимпиад 2026 оны 04 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотноо зохион байгуулагдсан.
Олимпиадын үеэр зохион байгуулсан физикийн хичээлийн туршилтын бүтээлийн уралдаанд Дундговь аймгийн багш нар тэргүүн байр эзэллээ.
Тус багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар Цэгц билиг сургуулийн багш Б.Мөнхсаруул, Эрдмийн далай сургуулийн багш А.Бадамжаргал, Мандал сургуулийн багш М.Должинсүрэн, Цэгц билиг сургуулийн багш Э.Жавзанпагма, Цэгц билиг сургуулийн багш Б.Алтаншагай нар багтсан юм.