Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2022-11-21 • 1м унших

Андын холбоос архи биш гэсэн агуулгыг Монголчууд нийтээрээ ойлгох, дор бүрдээ  ухамсарлахаас аргагүй цаг ирж. Алгуурлах хугацаа бараг үлдсэнгүй. Үгүй бол хэлж ирдэггүй өвчин, зовлонгоор  биш  архинаас болсон ахуйн ослоор л эрүүл чийрэг, ид насны иргэдээ хэдэн зуу, мянгаар нь зуурдаар алдаж дуусч мэдэхээр боллоо. Нэг ёсондоо монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байгааг баримт хангалттай хэлж өгч байна.  

Албан ёсны статистикаас харвал манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 55 литр архи, согтууруулах ундаа ногдож байна. Бүр нарийвчилбал, үүний 12 литр нь хатуулаг өндөртэй буюу спирт, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байгаа нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Уг нь ДЭМБ-аас тухайн улс орны нэг хүнд ногдох согтууруулах ундаа 8-9 литр байхад л үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг. Гэтэл манай улсынх 12 литрт хүрсэн нь онц ноцтой гэж улаанаар тэмдэглэхээс аргагүй болсныг мэргэжлийн байгууллагууд хөндсөөр байгаа.

Гурван сая иргэний 100 мянган хүн амд ноогдох тоогоор авч үзвэл архины шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр хэрэглээтэй нь Беларусь, Монгол Улс болж архинаас шалтгаалж нас барахаас гадна зохисгүй хэрэглээгээрээ мөн л дэлхийд хар тамга даруулах хэмжээнд хүрчээ. Гэтэл энэ үзүүлэлт буурах нь битгий хэл  согтууруулах ундааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж, туйлдаа хүрчээ.  

Монголчууд нийтээрээ нэг л том дайсантай болж. Түүнтэй ухамсар, хандлагаараа л тэмцэхгүй бол төр засаг архи уухыг мянга түмэн удаа хориглож төмөр нүүрээ харуулаад эцсийн шийдвэр иргэний “тархи”-нд л бий. Цагдаагийн байгууллагын бүртгэл дээрээс багахан тоо нэмж, хасахад л  бидний өнөөгийн дүр зураг ядах юмгүй гараад ирнэ. Тодруулбал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хордлогод орж өдөрт нэг, сард 30, жилд 363  хүн амь насаа алдсаныг сүүлийн таван жилээр нь тоймлож харвал зөвхөн архины хордлогоор 1817 хүн нас баржээ. Үүнээс гадна бас нэг харамсалтай тоо нь мөн л архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж сард долоо, жилд 89 хүн осгож амь насаа алдсан байна. Үүнийг сүүлийн таван жилээр нь харвал 447 хүн осгосон. Үүн дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож амь насаа алдсан нь 600. Өөрөөр хэлбэл, 2864 хүн зөвхөн архитай холбоотой ахуйн ослоор амиа алдсан байх жишээтэй. Гэтэл тэдгээр хүмүүс хэн нэгэн шиг эдгэшгүй өвчин тусаж эмнэлгийн үүд сахиагүй. Ажил хөдөлмөр хийж амьдралын төлөө тэмцэж яваад үрэгдээгүй нь даанч харамсалтай. Эндээс харвал, архи хэтрүүлэн хэрэглэснээс болж хамгийн багаар бодоход арван мянган халуун ам бүлийн элэг эмтэрч, ах, дүү хамаатан садан нь гомдол, харуусал дүүрэн энэ хорвоод үлдэж байна. Архийг тааруулж хэрэглэсэн бол, огт хэрэглээгүй бол, магадгүй тэр өдөр найз нөхөд, ажлын хамтрагчид нь дуудаагүй бол гэсэн асуулттай  хоцорч байна. Тэгвэл архи согтууруулах ундаа нас баралтад хүргээд байгаа шалтгааны талаар Аддиктологийн төвийн донтолтын эмч Т.Түвшинжаргал “Нас баралтын гол шалтгаан нь архины хордлого буюу нэг дор их хэмжээгээр уух. Дараа нь хөлдөлт, осголт орно. Архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр хэрэглэснээс цоо эрүүл хүн нас барж байна. Байнгын тогтмол хэрэглээтэй бол хавсарсан өвчин, жишээлбэл, чихрийн шижин өвчинтэй хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс цусан дахь сахарын хэмжээ багассанаас шоконд орж нас бардаг. Эсвэл амьсгал боогдоод  зогсчихдог. Санамсаргүй тохиолдлын үед архи уухаараа ухаан алдсанаас бөөлжсөндөө огиж, хахна. Мөн тархи, зүрх, элэг зэрэг эд эрхтэн архинд хордсоноос дутагдалд ордог. Хүн хордлогод орсноор ухаан санаанд нь өөрчлөлт орж орон зай, орчноо мэдрэхээ больж ухаан алддаг. Олон төрлийн хордлого дундаас архиных маш хүчтэй, амь насанд хүрэх хэмжээний аюултай. Архины хордлогод орсон хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч аврах боломж тааруу. Архи хүний эд эрхтнийг усгүйжүүлдэг учраас цусны өтгөрөл үүссэнээс цус харвах, зүрх зогсох өндөр эрсдэлтэй. Архи, согтууруулах ундаа хүний биед 60-70 өвчин үүсгэж байдаг. Эхэн үедээ мэдэгдэхгүй ч аажимдаа хордуулж, өвчин үүсгэдэг учраас хүмүүс мэддэггүй. Тэр бүр эмнэлэгт ханддаггүй” гэлээ.  

ХАГАС САЯ ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ, 160 МЯНГАН СОГТУУ ЖОЛООЧ БҮРТГЭГДЖЭЭ

 

Ардын дайсан архидалт гэдгийг хэлж өгөх хоёр дахь баримт. Залуучууд ид хийж бүтээх насаа торны цаана өнгөрүүлж байгаагийн ихэнх нь бас л архины хорлол. Архи, согтууруулах ундаа хэрэглэж, бусдын биед өдөрт ес, сард 277, жилд 3326 хүн гэмтэл учруулжээ. Таван жилд 16.634 хүн ажил хийж гэр бүлээ халамжлах, улс орондоо баялаг бүтээх цаг хугацаагаа хуулийн байгууллагын үүд сахиж өнгөрүүлж байна. Үүнээс гадна эрүүлжүүлэгдсэн хүний тоо мөн л цочирдом. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өдөрт 231, сард 6935, жилд 83231 хүн эрүүлжүүлэгдсэнийг таван жилээр нь нэмбэл  416.159 хүн болж байна. Өөрөөр хэлбэл, хагас сая хүн халуун ам бүлтэйгээ биш хүйтэн торны цаана хоног төөрүүлжээ. Үүний цаана цагдаад бүртгэгдээгүй ч их бий. Үүн дээр архинаас үүдэлтэй осол гэмтлийн тоог нэмбэл муухайгаар зүйрлэвэл “дайн” самуунтай орон шиг л байна. Сүүлийн таван жилд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хүн 5152, гэмтсэн 897, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 163582 байх юм. Энэ бүхнээс харвал монголчууд архинд живсэн гэж хэлэхэд ер хилсдэхээргүй болжээ. Хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн, эрүүлжүүлэгдсэн гээд архины хамаарлаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг тооцож барахгүй биз.

Уг нь эрдэнэт хүний алтан амийг аюулт өвчин л дийлдэг бол одоо архи ядах юмгүй ялж, үлдсэнийх нь амьдралыг төмөр торны цаана суулгаж орвонгоор нь эргүүлж байна. Үндсэндээ нийтээрээ архийг жигшиж, бүр болохгүй юмаа гэхэд соёлтой боловсон хэрэглэж дадвал бидний хүсдэг аз жаргалтай нийгэм цогцлоход том ахиц гарахаар байна. Харин эцсийн эцэст амьдралаа бүтэн авч үлдэх ухаан хувь хүний зүрх сэтгэл, ухамсарт л бий. Өөр юунд ч найдаад нэмэргүй. Тиймээс ардын дайсан болсон архидалттай одоо л тэмцэхгүй бол хожимдох нь ээ.

Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх зорилготой “Намайг алгас” аяныг зарлаад байна. Аяны гол зорилго нь хамт олон найз нөхдийн архидалт, хавтгайрсан хэрэглээнээс залуу үеийг татгалзуулах, чөлөөт цагаа зөв болсон өнгөрүүлж гэр бүлдээ цаг зарцуулахад уриалах явдал юм. Мөн архи согтууруулах ундаатай тэмцэх Төрийн тэргүүний зарлиг гарсан. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Архидалт, ажилгүйдлээс үүдэж айл гэр, нийгмийн амьдралд гарч байгаа сөрөг үр дагаварыг бууруулахын тулд аль алиныг нь орхигдуулж болохгүй.Хамтад нь цогц байдлаар хийнэ. Согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотойгоор архинд донтсон хүмүүс 6.2 хувьтай байна. 21-ээс дээш насныхны тархалтыг тоогоор нь харвал 90 мянга орчим байна. Үүний цаана ихэвчлэн 38-40 градусын хатуулаг өндөртэй согтууруулах ундаа хэрэглэсэн шалтгаан өндөр хувийг эзэлж байгаа нь аюул юм. Архидалттай тэмцэх 10 жилийн цогц арга хэмжээ зарлаж байна гэсэн үг. Энэ хугацаанд хатуулгийг жил бүр хоёр хувиар бууруулна. Мөн боловсролын сургалт агуулгад тусгаж өгөх зэргээр бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх бодит хүлээлттэй байгаа” гэж манай сонинд ярилаа.


ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
37 минутын өмнө • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
1 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
1 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
1 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
1 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр элсэнэ
2025-12-04 • 1м унших
Гадаад мэдээ
Делид амьсгалын замын цочмог халдварын 200 мянган тохиолдол бүртгэгджээ
2025-12-04 • 1м унших
Улс төр
Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
2025-12-04 • 1м унших
Шууд
"Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс”
2025-12-04 • 1м унших
Шууд
Монгол Улсын хэмжээнд 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна
2025-12-04 • 1м унших
Шууд
Өвлийн Элсэлтийн шалгалт эхэллээ
2025-12-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан хуралдав
2025-12-04 • 1м унших
Шууд
ХАР ТАМХИНД ДОНТСОН ХҮҮХЭД, ЗАЛУУСАА ҮХЭЛ ЭСВЭЛ ШОРОН РУУ ИЛГЭЭГЭЭД Л БАЙХ УУ, П.НАРАНБАЯР САЙД АА
2025-12-02 • 1м унших
Шууд
Нүүрс тээврийн жолооч нар өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2025-12-02 • 1м унших
Шууд
НИЙТИЙН БАЙРУУДЫГ ЭМХЭЛНЭ
2025-12-02 • 1м унших
Эдийн засаг
Г.ЗАНДАНШАТАР: Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болголгүй зардлаа хэмнэ
2025-12-02 • 1м унших
Гадаад мэдээ
Сингапурын сургуулиудад ухаалаг гар утас ашиглахыг хориглоно
2025-12-02 • 1м унших
Улс төр
Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2025-12-02 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс тавантолгой” ХК 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулжээ
2025-12-02 • 1м унших
Шууд
Улсын хэмжээнд эмнэлэгт 3,401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2025-12-02 • 1м унших
Шууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2025-12-02 • 1м унших
Шууд
АПОСТИЛЬ БОЛОН КОНСУЛЫН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛГЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
2025-12-01 • 1м унших
Улс төр
Эгүүлэн татагдах болзлоо хангасан их хурлын гишүүд
2025-12-01 • 1м унших
Улс төр
АН-ын бүлэг: Орон нутагт төрийн албаны хууль бус томилгоотой холбоотой асуудал их гарч байна
2025-12-01 • 1м унших
Шууд
2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аваргын тэмцээн Монголд болно
2025-12-01 • 1м унших
Шууд
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
2025-12-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх