УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026.03.04 •
1м унших
УИХ-ын гишүүн Э.Болормаад гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хилийн хориг тавьж шийдвэрлсэн байна.
Түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Улмаар Э.Болормаад 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Сануулахад Э.Болормаа нь 2024 оны сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас 30 сая төгрөгйн хандив авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.