Хүнсний ногооны тариалалт 1500 га-аар нэмэгдэх боломж бүрдлээ
2026.04.13 •
1м унших
Зуны хүлэмжийн аж ахуйг дэмжих хүрээнд 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр худалдан авалт хийж, иргэдэд хүүгүй, урт хугацааны зээлээр олгохоор шийдвэрлэлээ. Мөн 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 4 төрлийн хүнсний ногооны үрийг ногоочдод хүүгүй зээлээр олгоно.
Ингэснээр хүнсний ногооны тариалалт 1500 га-аар нэмэгдэж, ургац 20 мянган тонноор өсөх бодит боломж бүрдэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.