ДУНДГОВЬ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026.04.11 •
1м унших
Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газар болон байгууллагын дарга нарын захиалгаар “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах нь” сэдэвт сургалт боллоо. Тус сургалтын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн мэдлэгийг сайжруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хууль тогтоомжийг оновчтой хэрэглэх, бодлогын асуудалд дүн шинжилгээ хийх зэрэг мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн агуулгыг хүргэсэн юм.