"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
2026.04.10 •
1м унших
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг явуулахаар товлосон байсан юм.
Гэхдээ УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин хүсэлт гаргасан тул УИХ-ын дарга С.Бямбацогт ажлын нэг хоногийн завсарлага өглөө. Улмаар дээрх санал хураалтыг ирэх долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы хуралдаан хүртэл хойшлуулж байна.
Учир нь өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал үргэлжлэх тул АН-ын бүлгийн гишүүдийн ирц хангалтгүй байгаа юм. Мөн тус бүлэг дээрх хуулийн төсөлтэй сайтар танилцаж, бүлэг дотроо хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ.