Сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн мах худалдаалж эхэллээ
2026.04.13 •
1м унших
Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулж есөн ААН 5,016 тонн хонь, үхрийн махыг нөөцөлж, өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гаргаснаас хойш 3,000 орчим тонн үлджээ. Өнгөрсөн долоо хоногт нөөцийн үхрийн мах нэг килограмм нь ₮15,000 байсан бол ₮3,000-аар нэмэгдүүлж ₮18,000, хониныхыг ₮2,000 нэмэгдүүлж ₮15,000 болгосон юм. Энэ үнээрээ өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэлнэ.
Харин өргөтгөсөн худалдаа буюу хонины махыг гулуузаар зарахгүй байх шийдэлд хүрчээ.