Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2024-04-09 • 1м унших

Улаанбаатар хот хүүхдэд ээлгүй, аюулгүй байдалд нь үргэлж заналхийлж буйг нотлох нэг жишээ бол Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль. Одоогоос 55 жилийн өмнө баригдсан хичээлийн байртай. Хичээлийн байраа тойруулж хашаа татсан алга дарам газар нь сургуулийн эзэмшилд үлдэж харин үлдсэн нь шунахай сэтгэлтний гараар орж өдгөө 39 дүгээр сургуулийг тойрсон бизнес цэцэглэж байна.

Газраа алдсан сургуулийн сурагчид ангидаа багтахгүй гурван ээлжээр хичээллэхэд хүрч, биеийн тамир, урлагийн заалгүй, сургууль руугаа ирж, очих замдаа машинд дайруулах, баригдаж буй барилгын техник, хэрэгсэлд оногдож бэртэж, гэмтэх эрсдэл дундуур өдөр бүр эрүүл энх, амьд байхын тэмцэлд аз сорьсоор олон жилийг өнгөрөөжээ. Сургуулийн удирдлага эцэг, эхчүүд нөхцөл байдлаа шат шатны албан тушаалтнуудад уламжилж, шаардлага хүргүүлдэг ч мөнгө цагаан нүд улааны жишгээр тухайн нөхцөл байдлыг хэн ч тоож хэлэлцэлгүй өнөөдрийг хүрсэн аж.

ЯАГААД ИЙМ БАЙДАЛД ХҮРЭВ?


Газрын наймаа цэцэглэж, албан тушаалтнууд дураараа дургиж явсан үед Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан Дамжингийн Бат-Эрдэнийн шуналыг 39 дүгээр сургуулийн 9600  м2 талбай бүхий газар татаж, захирлыг газрын гэрчилгээ, бичиг баримтаа дүүрэг дээр авчирахыг удаа дараа шаардаж эхэлсэн.

Тухайн үеийн сургуулийн захирал нь газрынхаа бичгийг гэртээ нуудаг байсан бөгөөд 2010 оны сүүлээр нас барах хүртлээ сургуулийн газраа хамгаалж үлдсэн байдаг. Харамсалтай нь захирал нас барснаар 2011 онд сургуулийн биеийн тамирын талбайн газрыг Чингэлтэй дүүргийн өмч болгон шилжүүлж улмаар Иргэдийн хурлын дарга асан Д.Бат-Эрдэнийн эзэмшдэг “Эрдэнэсуварга”  ХХК спорт цогцолбор барьж эхэлсэн.

Ингэхдээ тус сургуультай дамжих хоолойгоор холбож, сурагчид спорт цогцолборт биеийн тамирын хичээлээ орох бүрэн боломжтой гэж чихэн дээр нь цэцэг ургуулсан аж. Спорт цогцолборын нээлт 2022.05.12-ны өдөр болж Нийслэлийн Засаг даргын орлогч асан З.Төмөртөмөө “39 дүгээр сургуулийн сурагчид спорт цогцолборт биеийн тамирын хичээлээ орж, спортын төрлүүдээр хөгжих боломжтой болж байна” хэмээн хэлсэнд магнайгаа хагартал баярласан багш, сурагчдын халуун уухай, улайстал ташсан алга ташилтын чимээ өчигдөрхөн мэт санагдавч хэдийнээ хоёр жил тойрч, нөхцөл байдал өдөр ирэх тусам дордсоор байна.

9600 м2 талбай бүхий газрынхаа 50 хувийг дээрэмдүүлсэн 39 дүгээр сургуулийнхан урд талдаа өргөтгөл барьж, спорт заалтай болох гэтэл тэр газарт нь 450 айлын 16 давхар бүхий 3 блок орон сууцыг мөн л Д.Бат-Эрдэнийн “Соёмбозод орд” ХХК бариулж, ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Ингээд 39 дүгээр сургууль хаашаа ч байсан сунгах, өргөтгөл барих газаргүй болж, шахагдсан, давчуу орчинд стандартын бус нөхцөлд 1900-аад сурагчтай хичээллэж байгаа юм. Тус сургуулийн орчмын аюулгүй байдал, анги дүүргэлт хэдийн алдагдсан. Магад нэг өглөө босоод ирэхэд сургуулийг нь нураана гэх шийдвэр гарчихсан, газар нь Д.Бат-Эрдэнийн эзэмшилд шилжчихсэн байвал гайхах зүйлгүй юм.

ДАМЖИНГИЙН БАТ-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ?

Угтаа бол Дамжингийн Батмөнх гэх нэрийг эцэг, эх нь түүнд заяасан ч 2009 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн авто замын газрын даргын албыг хашиж байхдаа Авлигатай тэмцэх газраас төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан эрүүгийн хэрэгт шалгасан байдаг. Эрүүгийн хэргийг шалгах явцдаа Дамжингийн Батмөнх нь нэрээ Дамжингийн Бат-Эрдэнэ болгон өөрчилж, ялаас мултарч явсан шийдчихсэн эр.

1995 оноос Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж эхэлсэн.“Улаанбаатар зам засвар, арчлалт” НӨҮГ-т захирал, Нийслэлийн авто замын газрын дарга, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гээд 2021 оныг хүртэл даргын ямба, албан тушаал дагасан эрх мэдлээс салаагүй нэгэн. 

Түүний 2018, 2019 онуудад АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгт "Соёмбозод интернэшнл” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Соёмбозод орд” ХХК, “Эрдэнэсуварга” ХХК-иудад хувь эзэмшдэг хэмээн бүртгүүлсэн нь өдгөө Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн газрыг булааж, спорт цогцолбор, орон сууцны барилга барьж буй компаниуд юм.

 

Харин хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур Д.Бат-Эрдэнэ усанд хаясан  чулуу шиг ор сураггүй алга болсон ч түүний эзэмшлийн компаниуд хүүхдүүдийн ирээдүйгээс хулгайлсан газартаа хууль ёсны мэт үйл ажиллагаагаа явуулсаар. Гэвч нэрээ сольж, газар дээрэмдсэн Д.Бат-Эрдэнэд хариуцлага тооцох хуулийн байгууллага, албан тушаалтан алга. Хэрэг хуучирдаггүй тул Д.Бат-Эрдэнийг шалгаж эхэлмэгц тухайн үеийн дүүргийн болон хотын удирдлага, сургуулийн захирал, газрын албаныхан гээд гэмт хэргийн хамсаатнууд ил болж, хуйвалдсан хэрэг нь илчлэгдэх учиртай. Хэрэгтэн нь хариуцлагаа үүрч, хэлмэгдсэн хүүхдүүд Үндсэн хуульд заагдсан эрхээ эдлэхэд анхаарна уу хотын дарга Х.Нямбаатар аа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 14 Хаха 1 5 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх