Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхайн Баяжмалын үйлдвэр ашиглалтад орсон цагаас тоожилт их хэмжээгээр үүсэх болжээ. Нутгийн иргэд тоосжилтыг дарах, дэгдээхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг тус уурхай болон Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, ИТХ-ын дарга З.Эрхбаяр гэх мэт удирдлагуудад удаа дараа хандсан ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрчээ.
Тоосжилтын сөрөг нөлөөллийн улмаас малчид малынхаа цувдайг идэж чадахгүй, түүхий эдийг нь бүрэн ашиглах боломжгүй хэцүү нөхцөл байдалд хүрээд байна
Хятад иргэний 100% хөрөнгө оруулалттай, МоЭнКо ХХК-ийн эзэмшиж, үйл ажиллагаа явуулж буй “Хөшөөтийн уурхай”-н тоосжилтод хүн, малгүй өртөж, маш хүнд нөхцөлд аж төрж байгаа тухай мэдээллийн мөрөөр бид сурвалжилсан юм. Уул уурхай дээр суурилсан эдийн засагтай манай улсад стратегийн ач холбогдолтой ордуудын үйл ажиллагаа жигд явагдах нь чухал ч гэлээ МоЭнКо ХХК шиг хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанд хяналт хийж, хариуцлага тооцож, байгуулсан гэрээний дагуу ажлаа явуулахыг шаардаж чадах хүн одоогоор үгүй байгаа бололтой.
БИЧЛЭГ ҮЗЭХ ХОЛБООС:




