Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026.04.09 •
1м унших
Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд долоо хоногийн турш тоглолтоо үнэ төлбөргүй толилуулна. Тодруулбал “Циркийн 7 хоног” арга хэмжээ энэ жил хоёр дахь удаагаа болох бөгөөд дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн өдөрт гурван удаа тоглох аж. Иргэдэд зориулан циркийн гайхамшгийг үнэ төлбөргүй хүргэхээр циркийн уран бүтээлчид бэлтгэлээ базааж эхэлжээ.