Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2024-04-23 • 1м унших

Авлигатай тэмцэх газраас алдагдсан “гэмт хэрэгтэн” Дамжингийн Бат-Эрдэнэтэй холбоотой мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Тэгвэл энэ удаад түүнтэй холбоотой гэмт хэргүүдийн талаар хүргэе.

НЭРЭЭ СОЛЬЖ ЯЛААС МУЛТАРСАН НЬ

Түүнийг 2009 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн авто замын газрын даргын албыг хашиж байхад Авлигатай тэмцэх газраас төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан эрүүгийн хэрэгт шалгасан байдаг. Эрүүгийн хэргийг шалгах явцдаа Дамжингийн Батмөнх нь нэрээ Дамжингийн Бат-Эрдэнэ болгосон буюу иргэний хуурамч бичиг баримттайг тогтоогджээ. Хүний нэрээр амьдарч, улсын төсвөөс хумслах бус шанагаар хутгаж, хагартлаа баяжсан гэгддэг түүний хэргийг Авлигатай тэмцэх газраас хууль зөрчиж, дүүрэгт хохирол учруулаагүй хэмээн шийдвэрлэсэн нь бөгөөд өдгөө ч тухайн хүнийг АТГ-д шалгаж, шалгуулж байсан ул мөр байдаггүй нь хачирхалтай. Холион бантан, хамаг хорны эзэн явсан тэрээр өөрийн эзэмшлийн компаниуддаа ЧД-ийн ЕБС-ийн 39 дүгээр сургуулийн эргэн тойрон дэх газраас алга дармыг ч үлдээлгүй хуу хамж өгчхөөд эцэст нь усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болсон. Нэгэнт хулгайлдгаа хулгайлж, халаасаа түнтийлгэдгээрээ түнтийлгэчхээд нэрээ сольж чадсан хүн одоо зүсээ хувиргаж гоо сайхны мэс засалд орчхоод нэгэнт нэг удаа сольж болсон нэрийг ахиад сольчихсон хаа нэгтээ тууж явахыг үгүйсгэх аргагүй. 

ХУЛГАЙ ХИЙХИЙН ТУЛД ХУДАЛДАЖ АВСАН ХУУРАМЧ ДИПЛОМ

Монгол Улсад төрийн алба хаах хууль, дүрэм журам гэж зүйл бий. Мэдээж мэргэжлийн сургууль төгссөн бичиг баримт бол хамгийн эхний шалгуур. Дипломтой бол Төрийн албанд ажилд орох, тэр дундуур хөрөнгө завшиж, хөлжих албан тушаалд томилогдох анхны алхмаа хийнэ. Харин хүний нэр зээлсэн Д.Бат-Эрдэнэ өдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн гэх ажил, мэргэжлийн диплом нь хуурамч болохыг тогтоон Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцох албан бичгийг 2009 ондоо тухайн үед хотын дарга байсан Г.Мөнхбаярт хүргүүлж байсан. Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан хууль хэрэгжүүлэх удаа дараагийн шаардлагын дагуу хотын дарга асны авсан арга хэмжээ нь Д.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн төдий нүглийн нүдийг гурилаар хуурсан шийдвэр байсныг 2009 оноос хойш хашсан "том" албан тушаалууд нь нотолно.

УУРЫН ЗУУХААС ХАЛУУН УС, БҮР ДАВРААД СПОРТ ЦОГЦОЛБОР БАРИУЛСАН ТҮҮХ


Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэд Д.Бат-Эрдэнийг андахгүй. Уурын зуух ажиллуулж, “Эрдэнэсуврага” хэмээх үйлчилгээний төв, халуун усны газартай болсон. Харин өнөөдөр “Эрдэнэсуврага” ХХК нь Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн сурагчдыг Монголд байхгүй спорт цогцолборт спортын бүх төрлөөр биеийн тамирын хичээл ордог болгоно гэж чихэн дээр нь цэцэг ургуулж, цонхны цаанаас чихэр долоолгочхоод ичихгүй алхам бүртээ төлбөртэй спорт цогцолбор барьсан ч сурагчид хичээл орох нь бүү хэл ойртох эрхгүй болжээ. 

Хүүхдүүдийг урлагийн болон спортын заалгүй болгосон нь багадаад өргөтгөл барих боломжтой үлдсэн сүүлчийн газар нь 3 блок 16 давхар орон сууцыг зай завсаргүй шахаж бариад дуусаж байна. Харин сурагчид сурч, мэдэх, хөгжих эрхээ зөрчүүлээд зогссонгүй. Өдрийн ихэнх цагаа өнгөрөөдөг сургуульдаа нар үзэх эрхгүй болж шуналтны золиос болж хохирсоор.

Тэд ирэх намар урлагийн болон спортын заалаа мөрөөдсөөр хэвээр сургуульдаа ирэхэд анги танхим нь өдрийн цагт ч наргүй харанхуйлж, гурван ээлжээр хичээллэж айдастай, нохойтой харанхуй гудамжаар өглөө, оройны цагт аюул дундуур хичээлдээ ирж, очно. 

Д.Бат-Эрдэнийн тарьсан гай, балгаар сургууль дотор тэсэхийн аргагүй өмхий өдөржингөө үнэртдэг тухай сургуулийн удирдлага, багш, ажилчид, сурагчид ярьж байсан. Энэ байдал Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн 520 айлын орон сууц ашиглалтад орохоор улам нэмэгдэж, бохир нь хальж урсах эрсдэл өндөртэй аж. Бүхнээ булаалгасан 39 дүгээр сургууль нэг өдөр Д.Бат-Эрдэнийн бохирт живсэн гэж сонсогдвол үүнд гайхах хэрэггүй биз дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 2 Буруу 0 Гайхмаар 4 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (2)
  • Наранмандах /39-р сургуулийн багш/ • 1 жил - 122.201.31.213 Хариулах
    хүүхдийн эрхийг хамгаалан нийтээрээ тэмцэж хулгайч Бат-Эрдэнээр хохирлоо төлүүлэх нь зүйд нийцнэ.
  • Н. Дайриймаа • 1 жил - 103.57.92.123 Хариулах
    Энэ нийгэмд спорт болон урлаг заалгүй ийм сургууль хаа ч байхгүй байх. Нэг хэсэг хүүхдүүд болон багшийн эрүүл мэнд хохирч байна.
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх