CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2026-03-04 • 1м унших

 XIV зууны үед хамаарах цагаан хөх шаазан эдлэл их хэмжээгээр тээвэрлэж явсан хөлөг онгоцны үлдэгдэл Сингапурын эрэг орчмоос олдсон нь Монголын эзэнт гүрний үед Хятадын гар урлалын түүхийг шинээр харуулж байгаа юм. Хятадын эргээс одоогийн Сингапур буюу тэр үеийн Темасек сууринг чиглэн явж байсан, 650 орчим жилийн өмнө бүтээгдсэн уг хөлөг онгоц Юань гүрний үеийн шаазан эдлэл их хэмжээгээр тээвэрлэж явж байжээ. 

Далайн археологич Майкл Флекерийн ахалсан баг дөрвөн жилийн турш ажиллаж, XIV зууны үеийн уг хөлгийн ачааг амжилттай гаргаж авсан байна.  Археологичид нийт 3.5 тонн орчим шавар хагархайг илрүүлснээс 136 кг нь Юань гүрний үеийн нарийн хийцтэй, цагаан хөх шаазан эдлэлүүдийнх байжээ. Хэдийгээр хөлөг онгоц живсэн газар гүехэн устай байсан ч далайн хүчтэй урсгал, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас судалгааны баг сард ердөө нэг удаа шумбах боломжтой байв.

Хөлөг онгоцны их бие ихээхэн сүйдсэн байсан боловч Дундад зууны эхэн үед өргөн ашиглаж байсан Хятадын "жанк" төрлийн дарвуулт онгоц байсан гэж судлаачид үзэж байгаа ажээ.

Олдворуудын дунд дөрвөн сарвуутай луу, удвал цэцгээр хүрээлсэн галт шувууг дүрсэлсэн эдлэлүүд байжээ. Ялангуяа нугас бүхий бадамлянхуа цэцэгтэй цөөрөмний дүрсэлсэн эдлэлүүд олдсон нь хөлөг онгоцны живсэн хугацааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэжээ.

Энэхүү хээг Юань гүрний Тугтөмөр хаан (1328-1332) зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулж ашиглахыг тушаасан байдаг ч түүний хаанчлал дууссаны дараа худалдааны зориулалтаар олноор үйлдвэрлэх болжээ.

 

Судлаачдын үзэж буйгаар, Улаан алчууртны бослогоос үүдэж эзэн хааны шаазангийн үйлдвэрүүд хаагдсан, мөн 1368 онд Юань гүрэн мөхөж, Мин гүрний эхэн үед гадаад худалдааг хориглосон зэргээс үзэхэд уг хөлөг онгоцыг 1320-иод оны сүүлээс 1371 оны хооронд живсэн гэж тогтоожээ.

Юань гүрний шаазан эдлэл нь тухайн үеийн Евразийн язгууртнуудын хамгийн ихээр хүсэмжилдэг эд байсныг Лондонгийн их сургуулийн профессор Шейн МакКосланд онцолжээ. "Энэ бол зөвхөн ахуйн хэрэглээний бус түүний гэрэлтсэн тунгалаг байдал, ер бусын хатуу чанар нь хүмүүст "шидтэй" мэт санагддаг байсан. Тэр ч байтугай хортой хоол хийвэл шаазан хагардаг гэсэн домог яриа хүртэл байсан нь хаадын аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцдэг байв" хэмээн тэрбээр ярилаа.

Мөн уг олдвор нь тухайн үеийн худалдааны сүлжээний цар хүрээг тодорхойлж байна. Персээс (одоогийн Иран) гаралтай кобальт будгийг ашиглан хятад дархчуудын урласан эдгээр шаазанг монголчуудын эрхшээлд байсан далайн болон эх газрын Торгоны замаар дамжуулан дэлхий даяар түгээдэг байжээ. Профессор МакКосланд Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд нь урлаг, технологийн томоохон дэвшил байсныг дурдаад, эдгээр олдвор нь монголчуудыг зөвхөн "байлдан дагуулагч" байсан гэх өрөөсгөл ойлголтыг няцааж буйг онцолсон байна.

Уг хөлөг онгоц Хятадын зүүн эргийн Чуанжөү боомтоос хөдөлсөн байх магадлалтай бөгөөд энэхүү нээлт нь 14 дүгээр зууны үеийн Темасек буюу одоогийн Сингапур нь бүс нутгийн худалдааны томоохон зангилаа газар, чинээлэг суурин байсныг гэрчилж буйг археологич М.Флекер хэллээ. Уг судалгааны талаарх өгүүлэл 2025 оны зургаадугаар сард "Journal of International Ceramic Studies" сэтгүүлд нийтлэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
20 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
20 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх