Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026.03.02 •
1м унших
Говь-Алтай аймагт тэмээн сүргийг өсгөх, үржил шимийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Засагт хан-2026 тэмээний баярын өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ээс хоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд Төгрөг суманд зохион байгуулсан.
Тус тэмээний баяр зохион байгуулагдах үеэр осол гарч, хоёр иргэн бэртсэн бөгөөд сумын эмнэлэгт хүргэгдсэн байна. Харамсалтай нь 60 настай эрэгтэй Д нь гэмтлийн улмаас нас баржээ.
Хэргийг олон нийтэд задруулахгүй нууцалж өнгөрөөхийг аймгийн удирдлагууд анхааруулсан байна.
Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хэрэг нээн шалгахаас татгалзах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэлээ.