“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026.03.04 •
1м унших
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр Төв халхын дуулалт жүжгийн театр, Дашгэмпиллэн хийдийн хамтарсан “Хүрээ их даллага” шашин урлагийн цэнгүүн боллоо.
Шашин урлагийн цэнгүүнд ТХДЖТ-ын уран бүтээлчид уран бүтээлийн дээжсээсээ өргөн барьж, үзэгч олондоо толилууллаа. Дашгэмпиллэн хийдийн лам хуврагууд ном хурж, мандал өргөн, их даллага авч, ирэх жилийн буян хишиг, аз хийморийг даллан ерөөл өргөлөө.