ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
2025.10.17 •
1м унших
“Иргэдтэй уулзах өдөр”-ийн хүрээнд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун өнөөдөр иргэдийг хүлээн авч уулзан санал, хүсэлтийг нь сонслоо. Иргэдийн зүгээс нийгмийн амьдралын олон талт асуудлуудтай холбоотой санал, хүсэлтүүдийг уламжилсан бөгөөд боловсрол, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, ажил эрхлэлттэй холбоотой тэгш боломжийг хангах, дэд бүтэц, орон сууц, эрчим хүч, байгаль хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлуудаа тавьж байлаа.
Засаг дарга иргэдийн тавьсан санал, хүсэлтийг сонсож, холбогдох байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэхийн зэрэгцээ боломжийнх нь хүрээнд иргэдэд туслан дэмжихээ илэрхийллээ.