Өнөөдөр /2025.10.16/ 09:00 цагаас хоёр ч удаа хойшилсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 10:00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэн эцэслэх тул наана нь ТББХ-г хуралдуулан санал, дүгнэлтээ гаргахаар болсон. Хуралдаанд 22 гишүүн оролцсон бөгөөд 86.4 хувь нь дэмжсэнгүй.
Дөнгөж сая ТББХ-ны Ц.Сандаг-Очир, Ерөнхий сайдыг огцруулах асуудал ТББХ-ны хурлаар хэлэлцлээ. Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг эцсийн байдлаар УИХ-аар хэлэлцүүлэн эцэслэнэ хэмээлээ. Одоогоор УИХ-ын чуулганы ирц хүрээгүй байна.
Түүнчлэн УИХ дахь МАН-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг "Дэмжье" гэсэн санал хураалт явуулах хүртэл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.