АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ ДАЙН
2025.10.16 •
1м унших
Өчигдөр Төрийн ордонд эрх баригч намын парламент дахь бүлгийн даргын асуудал гацав. Өнөөдөр ТББХ хуралдаж хүчин төгөлдөр шийдвэрээ гаргах хуульд заасан сүүлчийн хугацаа. Ирэх бямба гаригт эрх баригч МАН-ын удирдах зөвлөлийн хурал зарлагдсан. Эцэс төгсгөлгүй эдгээр хуралдаанууд хүчин төгөлдөр шийдвэр гаргаж чадахгүй байна.
Учир нь бизнесийн том бүлэглэл, улс төрийн үе хоорондын сөргөлдөөнөөр Монголын улс төр өрнөж байна.
Улс төр гэдэг бол улс орныг авч явах бодлогын төлөвлөлт, түүний гүйцэтгэлийн асуудал. Энэ утгаараа улс төрийн үйл явц бол бодлогын өрсөлдөөн байх учиртай. Монголын улс төр сандал суудлын хуваарилалт, албан тушаалын төлөөх дайн болон хувирчээ. Энэ дайн зогсохгүй бол энэ улс сөхөрнө.