Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2025.10.10/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан байдаг. Тус хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч "УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн хуралдаан даргалагчийн эрх үүргийг заасан байна. Энэ дагуу 18:00 цаг болж ажлын цаг дууссан тул ТББХ-ны хуралдааныг ирэх Даваа гаригийн 11.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" гэж ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир алх цохисон. Тэгвэл энэ долоо хоногийн Даваа гаригт /2025.10.13/-нд ТББХ-ны хуралдаан эхэлсэн хэдий ч ирцээ бүртгүүлсэн гишүүд танхимд орж ирээгүй тул байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг хааж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.
Тэгвэл өнөөдөр /2025.10.16/ 09:00 цагаас хоёр ч удаа хойшилсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 10:00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэн эцэслэх тул наана нь ТББХ-г хуралдуулан санал, дүгнэлтээ гаргахаар болсон. Хуралдаанд 22 гишүүн оролцсон бөгөөд 86.4 хувь нь дэмжсэнгүй.