Өнөөдөр "Дэлхийн хүнсний өдөр" тохиож байна. Энэ өдрийг дэлхийн 150 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Боловсролын ерөнхий газраас тус өдрийн хүрээнд “Шим тэжээлийн боловсрол” нөлөөллийн аяныг уламжлал болгон 4 дэх жилдээ хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.
Нөлөөллийн аяны хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
-Эрүүл мэндийн хичээлээр дамжуулан хоол, шим тэжээлийн ойлголтыг нэмэгдүүлэх;
-”Хүүхдийн хоолны онцлог”-ийн талаар эцэг эх, олон нийтэд зориулсан постер бэлтгэн түгээх;
-Нөлөөллийн ажлын хүрээнд зохион байгуулсан сургалт болон бусад үйл ажиллагааны үр дүнтэй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;
-”Дэлхийн тогооч нарын өдөр” арга хэмжээг зохион байгуулах;
-Хүүхдийн хоол шим тэжээлийн хэрэгцээ, өнөөгийн байдал хэлэлцүүлгийг зохион байгуулах;
-Хоол шим тэжээлийн мэдлэгийн далайд нэг сарын турш хамтдаа аялцгаая гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.