2 настай хүүгийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ
2025.10.16 •
1м унших
Хөвсгөл аймгийн Тариалан суманд амиа алдсан хоёр настай хүүгийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ. Шинжилгээгээр гадны нөлөөгүй, хүүхэд тамирдаж, харангасаж, осгож нас барсан гэх дүгнэлт гарчээ. Одоогийн байдлаар хүүгийн ар гэрийнхэнд нас барсны гэрчилгээг нь олгож, улсаас олгох оршуулгын зардлыг олгохоор ажиллаж байгаа аж.
Эргэн сануулахад, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр сураггүй алга болсон 2 настай хүүгийн цогцсыг олжээ. Анх алга болсон гэх байршлаас 3-4 км зайд байсан тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлж байсан билээ.