CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-15 • 1м унших

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх, Монголын Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, мөн тус улсын иргэдэд цахим визийг үнэгүй олгох, Ладак болон Монголын нэгэн аймгийн хооронд соёлын харилцаа тогтоох шийдвэрийг Энэтхэгийн эрх баригчид мягмар гарагт гаргажээ.  Энэ талаар Ерөнхий сайд Нарендра Моди болон Энэтхэгт айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын уулзалтын үеэр тохиролцсон байна.  Хайдарабадын ордонд болсон хоёр талын уулзалтын дараа Ерөнхий сайд Моди хэлэхдээ, хоёр улс харилцаагаа 10 орчим жилийн хугацаанд стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэсэн гэж мэдэгдэв.

Талууд соёлын солилцоо, цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагаа , хоршоодыг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, геологи ашигт малтмалын салбарт хамтран ажиллах, мөн иог, Богд хааны өвлийн ордныг засварлах зэрэг чиглэлээр 10 гэрээ байгуулжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди  уулзалтын дараа мэдэгдэхдээ, Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт манай хоёр улсын хамтын ажиллагаа мөн тасралтгүй бэхжиж байна. Бид сургалтын хөтөлбөрүүд, Элчин сайдын яаманд цэргийн атташе томилох зэрэг хэд хэдэн шинэ санаачилгыг хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Монгол Улсын хилийн цэргийн чадавхыг бэхжүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэлээ.

Тэрбээр мөн “Манай улс Монголын хөгжлийн талбарт хүчирхэг, найдвартай түнш байсаар ирсэн билээ. Энэтхэгийн 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр нь Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх болно. Энэ бол Энэтхэгийн 2500 гаруй мэргэжилтэн Монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж буй дэлхийн хамгийн том хөгжлийн түншлэлийн төсөл мөн" хэмээн онцлон дурджээ.

Түүнчлэн Энэтхэгийн хувийн хэвшлийн байгууллагууд мөн эрчим хүч, чухал ашигт малтмал, ховор элементийн олборлолт, дижитал технологи болон уул уурхайн салбарт хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судалж байгаа гэж хэллээ. Буддын шашнаар холбогдсон Энэтхэг, Монгол хоёр улсыг Ерөнхий сайд “оюун санааны хөршүүд” хэмээгээд “Ирэх жил Бурхан багшийн хоёр их шавь болох Сарипутра, Маудгалаяана нарын ариун чандрыг Энэтхэгээс Монгол руу илгээнэ” гэж хэллээ.

 

Мөн Энэтхэг улсаас Гандантэгчинлэн хийдэд санскрит хэлний багш илгээж, Буддын шашны судар бичгүүдийг гүнзгийрүүлэн судлахад дэмжлэг үзүүлнэ гэв. "Бид нэг сая эртний гар бичмэлийг цахимжуулах төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Наландагийн их сургууль Монголд буддын шашныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр бид Наландаг Гандантэгчинлэн хийдтэй холбох замаар энэхүү түүхэн холбоог бэхжүүлэхээр тохиролцлоо” гэж Н.Моди хэлэв. 

“Ладакийн өөртөө засах бүсийн хөгжлийн зөвлөл болон Монгол Улсын Архангай аймгийн хооронд өнөөдөр байгуулсан хамтран ажиллах тухай санамж бичиг нь соёлын харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц өгнө” гэдгийг Н.Моди дурдлаа. Тэрбээр хэлэхдээ “манай хоёр улс олон улсын асуудлуудад хандахдаа нийтлэг үнэт зүйлсэд тулгуурладаг” гэдгийг онцлоод “Бид олон улсын тавцанд ойрын түншүүдийн хувьд хамтран ажиллаж, чөлөөт, нээлттэй, оролцоог хангасан, дүрэм журамд суурилсан Энэтхэг-Номхон далайн бүсийг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Мөн бид хамтдаа дэлхийн өмнөд хэсгийн дуу хоолойг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр хэлэхдээ, Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр бидний хамтын ажиллагаа улам бэхжиж байна. Атaл Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн шилдэг төв болон Энэтхэг-Монголын Найрамдлын сургууль нь Монголын залуусын хүсэл тэмүүллийг шинэ түвшинд хүргэж байна” гэж онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ээж бүрийн төлөө нэг мод” санаачилгын хүрээнд талийгаач эхийнхээ дурсгалд зориулан баньян мод тарьжээ. Тэрбээр хэлэхдээ “Манай хоёр улсын харилцаа эртний соёл иргэншлийн итгэлцэл, найрамдлын бат үндсэн дээр тогтдог бөгөөд соёлын нийтлэг өв, ардчиллын үнэт зүйлс, хөгжлийн зорилго өөд хамтдаа зүтгэх эрмэлзэл дээр тулгуурладаг. Хамтын хүчин чармайлтаар бид стратегийн түншлэлийнхээ хүрээг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв. Тэрбээр мөн Энэтхэгийн цэвэр эрчим хүчний салбарт гүйцэтгэж буй тэргүүлэх үүргийг өндрөөр үнэлж, Шинэ Дели тэргүүлж буй “Нарны эрчим хүчний олон улсын эвсэл”-ийг онцлон дурдсан байна. 

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Зүүн бүсийн нарийн бичгийн дарга П. Кумаран хэлэхдээ “Чухал ашигт малтмал болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа чухал байна… Монгол Улс коксжих нүүрсний ихээхэн нөөцтэй бөгөөд манай улс Канад, Индонез, Австрали зэрэг олон түнш орнуудаас коксжих нүүрс худалдан авдаг. Энэ хүрээнд Монгол Улс боломжит түншийн хувиар санал болгож байна. Гэвч  Монгол далайд гарцгүй тул нүүрсээ экспортлоход боомт болон хөрш орнуудаас хамааралтай байдагт саад бэрхшээл оршиж байна. Нүүрсний ихэнхийг одоогоор Хятад руу экспортолдог” гэв.

“Хэрэв Энэтхэг Монгол Улсаас коксжих нүүрс худалдан авах бол Хятадын Тяньжин боомт эсвэл ОХУ-ын Владивосток боомтоор дамжуулах шаардлагатай болно. Үүнд эдийн засгийн тооцоог нарийн гаргах хэрэгтэй. Миний ойлгосноор Оросын чиглэл Хятадынхаас илүү зардалтай. Тиймээс бид Орос, Монголын талуудтай ярилцаж, Монголын нүүрсийг Сибирийг дамнасан төмөр замаар Владивосток хүргэх боломж, эдийн засгийн нөхцлийг судалж байна” гэж тэрбээр хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх