Наран дээр 87 дэлбэрэлт болжээ
2025.10.17 •
1м унших
Энэ долоо хоногийн эхнээс хойш Наран дээр нийт 87 дэлбэрэлт бүртгэгджээ. Үүнээс 16 нь M түвшний хүчтэй дэлбэрэлт байсан гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сансар судлалын хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лаборатори болон Газар-нарны физикийн хүрээлэн өнөөдөр мэдээлсэн байна.
Нарны одон орон судлалын лабораториос мэдээлснээр, дэлбэрэлтийн оргил үе өнгөрч, дэлбэрэлтийн идэвхжил буурч байгаа нь бүртгэгдсэн байна.
"Хурдан протоны урсгалууд Дэлхий рүү чиглэж болзошгүй тул маргааш, нөгөөдөр 2 хоногийн хугацаанд сансрын хөлгүүдийн хувьд эрсдэлтэй хэвээр байна" гэж эрдэмтэд анхааруулжээ.Тэдний хэлж байгаагаар, Нарны идэвхжил долоо хоногийн төгсгөл хүртэл өндөр хэвээр байна, гэхдээ Дэлхийд шууд нөлөө үзүүлэхгүй.