CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-06-25 • 1м унших

“Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, өлзий хишиг бүрдсэн зуны тэргүүн сарын энэ сайхан өдөр Эзэн хааны үеэс тахиж ирсэн Хан Хэнтий уулаа шүтэж, өв уламжлалаа дээдэлсэн сайхан наадам болж байна” хэмээн яриагаа эхэлсэн энэ эрхэм бол Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн,  алдарт уяач Д.Цэрэннадмид.  Манай сурвалжлах баг түүнтэй Дэлхийн "Дэлхийн өв -Бурхан Халдун" соёл-өвийн наадам дээр таарч,  Үндэсний их баяр наадмын тухай хууль,  хурдан морины уралдаан хийгээд залуу уяачдын талаарх санал сэтгэгдлийг нь сонссон юм.

-Хэдэн жил морь уяж байна. Олон айраг, түрүүг авч байв уу?

-2005 онд сумын алдарт уяач, 2007 онд аймгийн алдарт уяач болсон. 1973 оноос 50-иад жил морь уяж байна. Хан Хэнтийн Цэнхэр мандал, Жаргалт хаан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр зэрэг сумдуудаар очиж олон айраг, түрүүг авлаа. Төв аймгийнхаа Баяндэлгэр, Баянжаргал, Баян, Эрдэнэ сумуудаар очиж наадсан. Улаанбаатар, Багануурын наадмуудад оролцож явсан. 1998 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон анхны “ Их хурд” уралдаанд очиж морьдоо уралдуулсан. Очсон газар бүртээ л айраг, түрүүг авч байлаа.

-Хоёр жил цар тахал гээд наадам өнжчихлөө. Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болох байх. Та морьдоо уралдуулах уу?

-Наадмаар манай сум Түмэн адууны баяраа хийнэ. Энэ сайхан наадамд морьдоо сойж байна. 7, 8 хурдан удмын адуу уячихаад л байж байгаа. Бүх насанд уралдуулна. Ирэх жил манай сумын 100 жилийн ой болно. Үүндээ ч давхар бэлдэж байна.

-Үндэсний их баяр наадмын тухай хуулинд монгол морьд, эрлийз адуу гэж талцаад л нэлээн асуудал болоод байна. Таны байр суурь аль талдаа байгаа вэ?

-Хөх Монгол маань Төрийнхөө сүлдэнд хүлэг морио дээдэлсэн. Төрийн сүлдэндээ дээдэлдэг, түмэн олондоо хүндлэгддэг, эзнээ баярлуулж, ижлээ арвижуулж явдаг сайхан хүлэг морьдтой ард түмэн.  Тэгэхээр монгол хүн монгол адуугаараа л наадах ёстой.

Дээхин үед манай буурлууд эмээлтэй унадаг байлаа. Овоотой малгай өмсдөг байсан. Тэр үед хүүхэд лав эндэж, осолдож байгаагүй. Их гоё нааддаг байв. Одоо бол гадна дотноос эрлийз адуу олноор ирж байна. Мориндоо айхтар тариа хийж галзууруулж байна. Унаач хүүхдүүд ч эндэх нь олширч. Үүнд маш их харамсаж явдаг.

Монгол адуугаа уралдуулаад явчихад элдэв хэл ам гарахгүй шүү дээ. Ер монгол адуугаа устгаж яавч болохгүй. Одоо  устах талруугаа явж байна гэж харж байгаа. Хөдөө орон нутагруу төвийн уяачид эрлийз адуу их шахаж байна. Залуучуудад суртал хийж өндөр үнээр зарж борлуулж байна. Товчхондоо, төвийн уяачид хөдөөний залуучуудаа элсүүлж авах гээд байгаа. Үүнийг би эсэргүүцдэг.

-Тэгэхээр таны зүгээс эрлийз адууг  уралдуулахын эсрэг байдаг хүн юм байна гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав.

Дэлхийг хөх Монголчууд монгол адуугаараа эзэлж байсан түүхтэй. Монгол адуу газар холч, унахад дөмөг, хэрийн юманд цуцдаггүй. Эрлийз адуу цуцаа их. Хүүхдэд ээлгүй санагдаад байдаг.

-Хурдан удмын монгол адууны үнэ ханш энэ жил хэдтэй байна?

-Нутаг нутгаараа ялгаатай байдаг. Дорнодруу даага л гэхэд 10 саятай байна лээ. Манай нутаг харьцангуй гайгүй.

-Унаач хүүхдүүд бүс бүсийн уралдаан тэмцээн, наадмаар унаж бэртэх нь ихсэж байна. Хүүхдүүдээр туг тахиж морь уралдуулаад ер нь хэрэг байна уу?

-Одоо үед 7 нас нь жижигдээд байгаа санагддаг. Адуугаа айхтар бэлдмэлээр тэжээж, допинг шахчихаад хүүхдэд унуулдаг нь буруу. Хүнээс илүү аймар торддог болчихсон байна лээ. Миний морьд тал дээрээ, хагдаараа л явдаг, одоо ч хэвээрээ. Ногоон өвсөө идээд л, элдэв өөр зүйл өгдөггүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр өнөө цагт уяачид их залхуу болж. Өвөл, зунгүй хашаанаас гаргахгүй тэжээж байна. Мөн машин, дугуй, мотоциклоор уралдаж байгаа морьдыг элддэг. Энэ бол хүүхдүүдэд маш осолтой.

Энэ бүхнийг цэгцэлж, наадам, өв соёлоо зайлшгүй авч үлдэх ёстой.

-Та залгамжлагчаа бэлдэж байна уу. Уяач хүн тэтгэвэрт гарна гэж байдаг уу?

-Уяач хүн тэтгэвэрт гарна гэж байхгүй. Хэд ч насалсан морь, малаа гадарлаад л сууна. Хүний хобби юм даа. Миний хувьд 30 хүрч яваа хүүгээ уяач болгосон. Намайг залгамжлаад явна гэж боддог. Морь унадаг ач, зээ нар ч байна.

-Өөрөөрөө хамгийн их бахархаж, огшиж байсан үеэ дурсаач?

-Нэг түмэн адуу, нэг түмэн үхрийн түрүү авсан тэр агшин. Энэ мөч хамгийн бэлэгшээлтэй байдаг. 1997 онд Төв аймгийн Баянжаргаланд нэг Түмэн адууны түрүүг сайхан хонгор мориороо авч байлаа.

2010 онд сайхан савьдар азаргаараа Төв аймгийн Мөнгөнморьт сумын Түмэн үхрийн түрүү авсан. Азарга, их нас түрүүлнэ гэдэг амаргүй шүү дээ. Айхавтар аз завшаан гэж боддог.  Хэнтий аймгийн Жаргалтхааны Гурван түмэн адууны баярт оролцож, сайхан халтар морио зургаалуулж байсан.

-Одоо Улсын алдарт уяач болох зорилт тавьж байна уу?

-Одоо эрлийзжээд чанга л болчихоод байгаа болохоос тийм бодол байлгүй яахав. Эрлийз адуутай улс энд тэнд очиж уралдуулаад, хөдөө орон нутаг, аймгуудын наадмыг түүчихдэг болчихсон байна.

-Та удам дамжсан уяач уу?

-Манай аав Дамдин гэж Хэнтий аймгийн уугуул,  морь уядаг, адуучин хүн байсан. Аавынхаа голомтыг авч ирлээ. Аав маань намайг 1977 онд цэргээс халагдаж ирэхэд сайхан хоёр жороо хар морь бэлдчихсэн байсан. “Миний хүү жороо хар мориныхоо жолоог битгий тавиарай. Хүлэг морь уяад хөндийнхөө тоосыг хөдөлгөж, хүний биеийг баярлуулж яваарай” гэж захисан. Аавынхаа захиасыг биелүүлж яваа л гэж боддог. Би эхээс арвуулаа. Найман хүү, хоёр охинтой айлд өссөн. Дүү нарын хоёр нь сумын алдарт уяачид. Аавынхаа хэдэн адууг сайхан өсгөж байна.

Би  хүүдээ “монгол адуугаа устгаж болохгүй, хайрлаж хамгаалж яваарай” гэж захидаг.

-Малын өвчлөл өндөр байна. Вакцинжуулалтад тэрбум, тэрбумаар нь төсөвлөлөө л гэж сонсогдоод байдаг. Адуунд ер нь ямар өвчин давамгайлдаг вэ?

-Гаднаас янз бүрийн өвчтэй адуу орж ирдэг. Энэ хэрээрээ халдвар тархаж байгаа. Тэгэхээр вакцинжуулалтыг маш сайн хийх ёстой. Адуу ям гээд хамраас нь нус, идээ гоождог өвчнөөр түлхүү өвчилчихдөг.

-Бараг харцаараа шахуу ойлголчихдог морь байдаг л биз?

-Морь уяач эзэнтэйгээ ярьдаг. Агуу ухаантай амьтан. “Би дутуу байна надад ажил хийж өг өө” гээд ярина ш дээ. Зөв сайхан сойгоод эхэлвэл түрүүлээд л ороод ирнэ.

ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
Алтны үнэ 4600 ам.долларт хүрлээ
10 минутын өмнө • 1м унших
Шууд
Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ой
16 минутын өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Ирантай худалдаа хийдэг улсуудад 25 хувийн татвар ногдуулна
19 минутын өмнө • 1м унших
Улс төр
ЧОЙЖИН САХИУС
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгоно
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
О.Сайханжаргал мөнгөн медаль хүртлээ
23 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Такаичи Санаэ доод танхимыг тараах уу?
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
108 утсанд 1120 дуудлага иржээ
23 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ
2026-01-08 • 1м унших
Шууд
Фукуок хот руу аялж буй иргэдийн анхааралд
2026-01-08 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ыг олон улсын 60 гаруй байгууллагаас гаргана
2026-01-08 • 1м унших
Шууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна
2026-01-08 • 1м унших
Шууд
Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
2026-01-08 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2026-01-06 • 1м унших
Шууд
2026 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд
2026-01-06 • 1м унших
Гадаад мэдээ
Биткойн, этериумын ханш өсжээ
2026-01-06 • 1м унших
Эдийн засаг
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-01-06 • 1м унших
Шууд
Хүүхдийн урлан бүтээх төвийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ
2026-01-06 • 1м унших
Шууд
30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ
2026-01-05 • 1м унших
Шууд
Тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт болно
2026-01-05 • 1м унших
Гадаад мэдээ
Венесуэлийг АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Марко Рубио удирдана
2026-01-05 • 1м унших
Гадаад мэдээ
“Дакар ралли-2026”
2026-01-05 • 1м унших
Эдийн засаг
2026 ОНД ЭМД-Д САРД 15.840, ЖИЛД 190.080 ТӨГРӨГ ТӨЛНӨ
2026-01-05 • 1м унших
Шууд
Есөн аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
2026-01-05 • 1м унших
Шууд
ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛДЭЭ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ
2026-01-04 • 1м унших
Шууд
ДЭЛХИЙН БРАЙЛЬ ҮСГИЙН ӨДӨР
2026-01-04 • 1м унших
Гадаад мэдээ
СОРОНЗОН ШУУРГАНЫ ТОО ЭРС НЭМЭГДЖЭЭ
2026-01-04 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сок Ёлын цагдан хоригдох хугацааг сунгалаа
2026-01-04 • 1м унших
Шууд
COP17: Байгаль хамгаалалд ДНБ-ийхээ 1 хувийг зарцуулахыг зөвлөв
2026-01-04 • 1м унших
Шууд
Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
2026-01-02 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх