CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-04 • 1м унших

-ЕБС-Д ХОЁР ДУГУЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ХИЧЭЭЛ ОРЖ, ҮНЭМЛЭХ ОЛГОЁ-

Хүүхдийнхээ төлөө нийгэм бултаараа нэгдээд шинжлэх ухааны үндэслэлтэй, практик хөрсөн дээр буусан хууль боловсруулах зүй ёсны шаардлага тулгарчихаад байна. Тэр ч утгаараа “Хууль бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриалга гаргасан байгаа билээ, бид. 

Томчууд /эцэг, эх, жолооч, иргэн/-ын толгойны өвчин суррон, цахилгаан дугуй, скүүтер унасан хүүхдүүд. Монгол Улсад унадаг дугуй, суррон, скүүтерийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор  энэ төрлийн тээврийн хэрэгсэл хөлөглөсөн хүүхдүүд сүлжилдэх болсон. Зүй нь эдгээр тээврийн хэрэгслийг унахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд заасны дагуу,  замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам эсвэл явган хүний замаар бусдад аюул саад учруулахгүйгээр 10 км цагаас бага хурдтайгаар зорчино гэж заасан. . Гэсэн ч энэ төрлийн тээврийн хэрэгслийг ашиглаж буй хүүхдүүд бие биеэ дагаж дуурайн үзүүлбэр үзүүлэх, хамгаалалтын хэрэгслийг дүрэм журмын дагуу хэрэглэхгүй байх, явган зорчигчийг мөргөж гэмтээх зэргээр зөрчил гаргасаар байна.

Бид хэзээ болтол статистик харах болгондоо шогшироод маргааш нь мартдаг байх юм бэ.  2025 оны эхний улирлын байдлаар “суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртжээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өссөн гэсэн үг.

Түүнчлэн Тээврийн прокурорын газраас Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар 10 аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.Хэрхэн сайжруулж ямар арга хэмжээ авсныг бид нэхэн шаардах болно.

Зам тээврийн 147 осолд 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан гэх мэдээлэл нэг талаасаа 83 ирээдүйн хувь зяаа бүрхэг боллоо гэсэн үг. Мэдээлллээс харвал 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн  тоо 4.1 хувиар өссөн үзүүлэлт.

Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13, 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5, 1.8 хувь нь 3 хүртэлх насныхан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна. Ямартай ч зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгдсөн гэх тоо байгаа ч тахир дутуу болсон насан туршийн толбо болж үлдсэн хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэлзүйн хохирлыг бүрэн барагдуулах арга бий гэж үү.

Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа байна. Тэднйи ихэнх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид.

Уг тээврийн хэрэгслээс үүдэж гарсан ослыг харвал, тохой болон шууны гэмтэл 26.7 хувь, тархины гэмтэл 18 хувь, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувийг эзэлж байгаа аж. Уг нь сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Уг журам энэ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн ч, зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгохно гэсэн ч олигтой үр дүнд хүрэхгүй байна.

Одоо тэгээд яах вэ. Онхолдож мөргөлдөж, гэмтэхээр нь олноороо шагшиж шуугиад суугаад байх уу. Аль эсвэл гарц шийдэл хайж ЕБС-уудын сургалтын хөтөлбөрт оруулах уу...

Цахилгаан дугуй, суррон зэрэг нь 0.25 кВт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон бол “унадаг дугуй” ангилалд багтана.

З.СҮХЭЭ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
20 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
20 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх