ТББХ-ны хуралдаан хойшиллоо. Уг нь уг хурал баасан гарагт хуралдаж асуудлыг шийдэх боломжтой байсан ч шөнөжин чуулганаа хуралдуулдаг гишүүд маань ажлын цаг дууслаа гэх шалтгаан гэхээсээ илүүтэй шалтаг гаргаж завсарлаад өнөөдөр 11 цагаас хуралдахаар товлосон байсан юм.
Гэвч хуулиа сахидаггүй сахилгагүй гишүүд тухайн өдөр “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн хуралдаан даргалагчийн эрх үүргийг заасан байдаг. Энэ дагуу ТББХ-ны хуралдааныг ирэх даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ хэмээснээр хойшилсон. Хойшлоод ч нэмэр болсонгүй.
Ирц хүрсэнгүй хэмээн хойшлуулсан нь улс төр судлаачдын зүгээс “Ц.Сандаг-Очир сандарч, Д.Амарбаясгалан барьж алдав” бололтой гэх дүгнэлтийг гаргахад хүргэлээ. Нөгөөтэйгүүр тус байнгын хорооны 32 гишүүнийн олонх Монголд байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтобаяр, Н.Алтанхуяг нар гадаадад томилолттой байгаа гэх мэдээлэл бий.