Аравдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2025.10.13 •
1м унших
Энэ сард хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-аас танилцууллаа. Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг энэ сарын 14, 23-нд олгох бол насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг аравдугаар сарын 23-нд олгох аж. Харин хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгохоор хуваарьт тусгасан байна.