НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ удаа дараа зодсон гэх асуудлаар цагдаа, хуулийн байгууллагад шалгагдаж буй талаар мэдээлэл цахим орчинд түгсэн. Түүний эхнэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа 22 жилийн турш үйлдсэн их хэмжээний хүчирхийллийг нь дэлгэн ярьсан юм. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өгөхдөө
"Одоогийн байдлаар ХУД-ийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст шалгах ажиллагаа явуулж, энэ сарын 09-ний өдөр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн нөхцөл байдалтай байна" гэсэн юм.
Б.Эрдэнэсүх нь эхнэр О.Н-тэйгээ гэр бүл болж 4 хүүхдийн ээж аав болсон ч эхнэр хүүхдүүддээ байнгын дарамт хүчирхийллийг үзүүлдэг нэгэн аж. Тэрбээр 2020-2024 оны НИТХ-д СБД ээс нэр дэвшин намын болон дотнын олон нөхдийн дэмжлэгийг аван гарч байсны дээр СБД-ийн 16-р хорооны засаг даргын албыг давхар хашдаг сошиал ертөнцөд идэвхтэй нэгэн юм.. Түүний хүчирхийллийн хэргийн талаар хадам аав нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гомдол өгч байсан билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтэст шалгах ажиллагаа явуулж энэ сарын 09-ний өдөр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн нөхцөл байдалтай буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүний эхнэр О.Нарангарав сүүлийн 22 жилийн турш ямар ч шалтгаангүйгээр нөхөртөө зодуулж байсан тухайгаа дурдсан байна.