CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-03 • 1м унших

Хүүхдийг хамгаалах, тэднийг эрхээр хангана гэдэг хэдэн Төрийн бус байгууллага уриа лоозон болж, УИХ-аар ганц нэг хууль батлагдсанаар хязгаарлагдах зүйл огт биш. Өөрөө маш нарийн агуулга бүхий эмзэг ертөнц. Яахав, өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн яам шинэ сайдтай болж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар шинэ даргатай болсон. Тиймээс шинэ удирдлагууд гар сэтгэл нийлэн, хүүхэд хэмээх ертөнцийг бидний санаж сэдэж байгаа шиг өргөн агуулгаар нь авч үзнэ гэдэгт найдаж байна.

Тэгэхээр юуны өмнө бидэнд эрх зүйн боловсронгуй уялдаа холбоо бүхий хуулиуд хэрэгтэй болсон. Хүүхдээ хамгаалж хайрлахын тулд зөвхөн Хүүхэд хамгааллын тухай хууль яриад зогсож байж болохгүй. Хүүхдийг хайрлахын тулд Хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хамгааллын, эрхийн тухай хуулиудаас гадна Боловсролын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гээд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүхий л хуульд хүүхдийн тухай зүйл заалт байж сая хүүхэд хамгаалагдана. Мэдээж энэ нь хууль бүрд хүүхдийг хамгаалах хандлага заавал байхыг хэлсэн хэрэг.

Бид “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн лоозонтой улс биз дээ. Тэгээд яагаад хуулийнхаа эд эс бүхэнд хүүхдийн тухай шингээж болоогүй юм. Энд аль нэг нь дутагдаж байгаа учраас хүүхэд хүчирхийлэлд өртөж байна. Хүүхэд сурч боловсрох ая тухтай орчноор дутагдаж байна. Хүүхэд хотын гудамжаар амар тайван алхаж болохгүй байна. Гэтэл хүүхэд хүчирхийлэлд өртлөө гэхээр УИХ-ын хэдэн эмэгтэй гишүүд гарч ирээд Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийн төсөл боловсруулна хэмээн мэдэгдээд алга болдог. Харин Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах тухай хуулийн төслийг дөнгөж энэ оны зургаадугаар сарын 04-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлэх тухай мэдэгдэж байна. Анх 2016 онд эмэгтэй гишүүд сүр дуулиантайхан өргөн барьж байсан “шинэчилсэн найруулга” шүү дээ. Бодит байдал ийм л байна. Ийм байхад хүүхдээ яаж хамгаалах юм.

Хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна гэхээр хэдэн Төрийн бус байгууллагууд гарч ирээд хэдэн уяач руу улиг болсон баримт гаргаж ирээд дайрдгаас өөрөөр харж чаддаггүй. Гэтэл хүүхэд хөдөлмөрийн зах зээл дээр ч тэр, гэр бүлийн хүрээнд ч тэр тэвчишгүй хөдөлмөр эрхэлж, сурах эрхээ алдсаар байна. Өнөөдөр хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй Төрийн бус байгууллага бий. Чухам юуны төлөө энэ олон байгууллага байгааг ч шалгах цаг нь болсон. Хүүхдээр нэр нүүр олж байна уу, мөнгө босгож байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Монгол Улсад төрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг газар агентлаг бий. Эдгээрийн чиг үүргийг ч нарийвчлан тогтоож өгөх хэрэгтэй.

Ийм олон Төрийн болон Төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж лоозогнож байхад яагаад хүүхэд хүчирхийлэлд өртөж, сурах боловсрох орчноор дутагдсаар байна вэ гэхээр асуудлаа өргөн агуулгаар авч үзэж, хууль бүрээ уялдаа холбоотой авч үзэж чадахгүй байгаа юм.

Шуудхан хэлэхэд Төрийн эрх барих дээд байгууллага, салбар яам, газар агентлаг бодлогын хэмжээнд томоохон ажил өрнүүлээгүй учраас хүүхэд хүчирхийлэлд өртсөөр байгааг удаа дараагийн судалгаа харуулж байна.

Тухайлбал, Цагдаагийн байгууллагад 2020-2024 онд бүртгэгдсэн насанд хүрээгүй хүн, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргүүдийн баримт байна. Үүнийг нэгтгээд харахад 2020 онд 203 хүүхэд хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртсөн бол 2021 онд 272, 2022 онд 354, 2023 онд 365, 2024 онд 398 болж өссөн байх жишээтэй. Энэ судалгааны дүнгээс харахад жилээс жилд өсөж байгаа энэ асуудалд яагаад анхаарал хандуулахгүй байгаа юм. Зөвхөн баримтаас үзэхэд Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд олноор хохирч, тэр хэрээр ирээдүй нь бүдгэрч байгааг хэлэхэд харамсалтай.

Хүүхэд хамгааллын тал дээр Төрөөс дорвитойхон арга хэмжээ авалгүй өнөөдөрт ирснийг дээрх баримт харуулж байгаа хэрэг. Тэгэхээр Монголын Төрөөс хүүхэд хамгааллын тал дээр ямар арга хэмжээ авч ирсэн бэ гэхээр хэлэх үг дутна. Хүүхдийг хамгаалахын тулд гэр бүлийг нь хамгаалах хэрэгтэй. Хүүхдийг гэр бүлээс нь хамгаалах биш юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Гэр бүлийн тухай сайн хуультай байх ёстой. Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхгүй байхын тулд Хүүхэд хамгаалах тухай хуулиа ухаж төнхөөд байх биш Хөдөлмөрийн тухай хуульдаа энэ тухай чангахан тусгах ёстой. Хүүхдийг болзошгүй аюулд өртүүлэхгүйн тулд Хот тосгоны тухай, Үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлийн хуулиуддаа хүүхэд хамгаалах тухай сайтар тусгах хэрэгтэй гэх мэтээр л Монгол Улсын хуулийн эд эс бүхэнд “хүүхэд” гэсэн хандлага байх хэрэгтэйг сануулаад байгаа юм.

Тухайлбал, гэр бүл салалт бол хүүхдийн асуудалд том байр суурь эзлэнэ. Гэхдээ сөргөөр эзлэнэ. Социализмын үед гэр бүл салалт харьцангуй гайгүй байв. Харин зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас хойш гэр бүл салалт ихэссэн гэх судлаачдын дүгнэлт байдаг. Тиймээс 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээхтэй холбоотой олон харилцааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг байгааг харгалзан, Гэр бүлийн тухай хуулийг баталсан ч үр дүнгээ өгсөн нь үгүй. Өөрөөр хэлбэл орчин цагтай уялдсан сайн хууль хэрэгтэй байгааг л харуулсан хэрэг юм. Бүр хариуцлагын чангахан философи бүхий хууль.

Энд баримт харъя. Монгол Улсад 2021 онд 3391 хос гэрлэлтээ цуцлуулсан бол 2022 онд 4515, 2023 онд 4776, 2024 онд 4436 хос тус тус гэрлэлтээ цуцлуулсан байна. Үүнийг дурдахын шалтгаан гэвэл гэрлэлт дуусгавар болох үед хүүхдийн эрх, ашиг хөндөгддөг. Энд л хүүхдийн гэх хараа хяналт, хүчирхийлэлд өртөх, сурч боловсрох гэх мэт олон асуудал хөндөгдөж байдаг учраас Гэр бүлийн тухай хуульд эрс шинэчлэл хэрэгтэйг харуулсан. Үүнээс цааш бусад хууль тогтоомжоо уялдуулж явах шаардлага зүй ёсоор тулгарсан.

Өнөөгийн нийгмийн байдал хүнд байгааг нуух юун. Сургууль танхимын хүрэлцээ муугаас болж, хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, өвлийн шөнөөр хальтиргаа гулгаатай замаар харихаас эхлээд Монголын ирээдүй эрсдэл дунд амьдардаг. Төрөөс томоохон бодлого хэрэгтэй байгаа ч хүүхэд бүрд сар бүр 20 мянган төгрөг, “Цалинтай ээж” төдийнхөн зүйл гаргаж ирээд үүнийгээ хүүхдийн төлөө хэмээн Төрийн барих дээд байгууллагын индэр дээрээс цээжээ дэлдэхээс үл хэтэрнэ. Аанай л хүүхдээр улс төр хийсэн нөхөд Төрийн ордонд цөөнгүй болсон. УИХ-ын зарим гишүүд “Би хүүхдийн төлөө зүтгэж байна” хэмээн сургууль цэцэрлэгийн тууз хайчлахаас үл хэтэрдэг. Сургууль цэцэрлэг барих нь зүйн хэрэг ч үүнээс илүү үнэ цэнтэй зүйл орхигдсоор байгааг анхаараад өгөөч гэж гуймаар байна. Арай зальтай сийрэг нэг нь хүүхдийн эрх, хамгаалал гэхээр Хүүхдийн эрхийн тухай Женевын тунхаглал, Хүүхдийн эрхийн тунхаглал болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн тухайн конвенц гэх мэт нэр томъёо ярина. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухайн конвенц нь дэлхийн улс орнууд хүүхдийнхээ эрхийг сахин хамгаалахаа амласан чухал хэлэлцээр гэдэгтэй маргахгүй. Үүнд нэгдэж орох нь чухал.

Гагцхүү тэд элдэв нэр томъёо ярьж шоудаж байхаар бодит хөрсөн дээр буусан нөхцөл байдлаа ярих хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөрсөн дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмээ эргээд харах. Хүн төрөлхтний хөгжил дэвшил асар хурдтай довтолгож байна. Тиймээс нийгмийн шаардлага, цаг үетэйгээ уялдсан хуулиуд хэрэгтэй болсон. Харин бид 30, 20 жилийн өмнөх хуулиа “шинэчилсэн найруулга” гэж яриад арваад жил болж байх жишээтэй.

Төрийн эрх барих дээд байгууллага нь ийнхүү хүүхдээр шоудсан гишүүдээр дүүрчихээр Монгол Улсын ирээдүйг гэрэл гэгээтэй төсөөлөх ямар ч аргагүй. Тодотговол, тэндээс бодлогын томоохон баримт бичиг гарахгүй гэсэн үг. Ингээд Төр бодлогоо гаргахгүй бол түмэн олон хэчнээн зүтгэж тэмцээд ч хувь хувиа л авч явахаас цааш арга байхгүй. Сайндаа л гэмт хэрэгтэнд шүүхээр ял оноодог ч эрх зүйн боловсронгуй орчин байхгүй, уялдаагүй учраас нөхцөл байдал хэвээрээ үлддэг. Ер нь бол хүүхдийг хүчирхийлэлд өртсөн хойно нь асран хамгаалах бус үүнээс урьдчилан сэргийлэх тал дээр ямар ч арга хэмжээ байхгүй. Хэдий болтол “Ниргэсэн хойно нь хашхирсаар” байх юм бэ.

Тиймээс дөрөв дэх засаглал болсон сэтгүүл зүйн салбараас эхлээд нийгмийн бүхий л салбарууд, хүүхдийн байгууллагууд, энэ чиглэлийн хуульчид нэгдэхийг уриалж байгаа юм. Нийгэм бултаараа нэгдээд шинжлэх ухааны үндэслэлтэй, практик хөрсөн дээр буусан хууль боловсруулах зүй ёсны шаардлага тулгарсан. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн “Хууль бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриалга гаргаж байгааг дуулгаж байна. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон бусад байгууллагууд бидний энэхүү санал санаачилгыг дэмжин ажиллана гэдэгт гүнээ итгэнэ.  

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
19 цагийн өмнө • 1м унших
Шууд
"Хангайн бор" дэлхийнх болох нь ээ
20 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Юу дутлаа гэж жонш хулгайлна вэ Б.Дэлгэрсайхан сайд аа
20 цагийн өмнө • 1м унших
Шууд
Н.Тавинбэх болон түүний зөвлөх П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорино
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“ГЭМТЭГСДИЙГ АВРАХ ТУСЛАМЖ” СЭДЭВТ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД 26 ЭМЧ ОРОЛЦЛОО
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН AI СУРГАЛТ
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
“ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ
22 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Худалдааны тэнцэл эерэг дүнтэй гарчээ
2026-01-19 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын сүрдүүлэгт хариу өгөхөөр Европын Холбоо зөвлөлдөнө
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор мордлоо
2026-01-19 • 1м унших
Шууд
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэв
2026-01-19 • 1м унших
Шууд
МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.НЯМДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
2026-01-18 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ
2026-01-18 • 1м унших
Шууд
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга эхэллээ
2026-01-18 • 1м унших
Эдийн засаг
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
2026-01-18 • 1м унших
Шууд
Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 50138 хүүхэд хамрагджээ
2026-01-18 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 • 1м унших
Улс төр
Ирэх сарын 1-нээс АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
БНСУ БОЛОН МОНГОЛ ИРГЭД НИЙЛЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
2026-01-16 • 1м унших
Гадаад мэдээ
Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг Трамп зогсоосон гэнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-16 • 1м унших
Шууд
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
2026-01-16 • 1м унших
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
2026-01-15 • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-15 • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
2026-01-15 • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
2026-01-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх