CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-06-28 • 1м унших

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нарын есөн гишүүн Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, тухайн чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах, үнэлэх зорилго бүхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтийн дагуу УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулав.

Ч.Ундрам: Гадаад төдийгүй дотоод орчны бохирдлыг анхаарах шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Ч.Ундрам сонсголыг нээж хэлсэн үгэндээ “Хүн хоногийн 80-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Дотоод орчныг бүрдүүлэгч барилгын материал, тавилга, модон эдлэл, шахмал хавтан, будаг, замаск, цавуу, цэвэрлэгээний материал, хивс, принтер зэрэг олон төрлийн зүйл хүний эрүүл мэндэд хортой дэгдэмхий органик нэгдлийг ихээр агуулдаг байна. Иймд бид гадаад орчин төдийгүй дотоод орчны бохирдлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай болоод байна” гэв.

Судалгаа: Цэцэрлэгийн барилгууд дулаан алдалт ихтэй, агаар сэлгэлтийн систем стандарт бус

НҮБ-ын хүүхдийн сангаас 2020 онд нийслэлийн Баянзүрх дүүрэг болон Баянхонгор аймгийн нийт 44 цэцэрлэгийн барилгад үнэлгээ хийхэд судалгааны дүнд барилгууд насжилт өндөртэй, дулаан алдалт ихтэй, агаар сэлгэлтийн систем стандарт бус, дотоод орчны агаарын бохирдол, дэгдэмхий органик нэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс их гэх мэт олон асуудлууд гарч байжээ.

Тус сангаас 2022 онд барилгын дотоод орчны агаарын бохирдолд барилгын материалаас үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах шийдлийг тодорхойлох судалгааны ажил, дэгдэмхий органик нэгдэл, дотоод орчны агаарын чанартай холбоотой ISO 16009, 11890 цуврал стандартуудыг орчуулж, үндэсний болгох, цэцэрлэг, сургуулийн барилга, байгууламжийн төлөвлөлтийн стандартыг боловсруулж батлах, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийх шаардлагатай гэсэн зөвлөмж гаргасан байна.

Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд импортоор орж ирж байгаа материалд тохирлын үнэлгээ хийх, барилгын материалын лабораторийн хүчин чадал, чадавхыг сайжруулах, бүтээгдэхүүнээс түүвэр дээж авах арга зүйг сайжруулах, шинэ барилгын дотоод орчны дэгдэмхий нэгдлүүдийн агуулгыг хянах, барилгын хийцийн материалын хяналтыг сайжруулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илтгэлүүддээ онцолж байв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд мэргэжлийн байгууллагын төлөөллүүдээс илтгэлүүдтэй холбоотойгоор асуулт асууж, хариулт авлаа. 

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад ойрын хугацаанд нэн даруй хэрэгжүүлж болох арга хэмжээ болон хилээр орж ирж буй барилгын материалын хяналт болон лабораторийн чадавхыг хэрхэн сайжруулах талаар лавлалаа.

Э.Золбоо: Импортын барааны тохирлын гэрчилгээ хуурамч байх нь олонтаа

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс нэн түрүүнд агаар сэлгэлтийн стандартыг баталж, мөрдүүлэн ажиллаж байна. Эхний ээлжинд эмнэлгийн барилгын стандартыг баталгаажуулсан. Энэ ондоо багтааж, сургууль, цэцэрлэгийн барилгын стандартыг баталгаажуулна.

Хилээр орж ирж байгаа бараа материалын тохирлын гэрчилгээг нь шалгаад оруулбал асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа ч үнэндээ үр дүн гарахгүй байна.

БНХАУ-аас импортлож байгаа бараа материалын үнийн болоод чанарын баримт, тохирлын гэрчилгээ хуурамч байх нь олонтаа. Үүнийг шийдэх гарц нь өмнөд хөршөөс будаг оруулж ирж, зах зээлд нийлүүлэхгүй байх хэрэгтэй” гэв.

Б.Баасандорж: Төрийн байгууллагуудын лаборатори бараг ажиллахгүй байна

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж төрийн байгууллагуудын лаборатори бараг ажиллахгүй байна. Хамтарсан шалгалт хийхэд лабороторийн ихэнх нь тоног төхөөрөмжийн болон мэргэшсэн боловсон хүчний дутагдалтай. Шинэчлэл огт хийгдээгүй байна. Тиймээс барилгын материалын хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг аюулгүйн үзүүлэлтийг техникийн зохицуулалттай болгох, төв, орон нутаг, хилийн боомтод барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох лабораторитой болох, хилийн нэвтрэх цэгт хорио цээрийн хяналт шалгалтад хамруулах талаарх Шадар сайдын тушаалд өөрчлөлт оруулж, хилээр оруулж ирэхээс өмнө болон оруулж ирэхэд нь тавих хяналтыг сайжруулах арга хэмжээг авах хэрэгтэй гэдгийг хэллээ.

-Монгол Улсад хорт хавдар гамшгийн байдалтай болоод байгаа-

Сонсголын төгсгөлд УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Жилд манай улсад 6000 гаруй иргэн хорт хавдраар өвчилж байна. Үүнээс 100 гаруй нь хүүхэд. Монгол Улсад хорт хавдар гамшгийн байдалтай болоод байгаа. Бид энэ асуудал дээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” хэмээгээд дотоод орчны агаарын чанар сайжирч байж бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа бий болно. Сонсголд хэлэлцэгдсэн асуудлуудын дагуу Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос тогтоол гаргана. Тогтоолоор Засгийн газар холбогдох байгууллагуудад чиглэл өгнө. Богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах ёстой. Хилийн боомтууд дээр лабораториуд байгуулах төсвийг ирэх оны төсөвт суулгах хэрэгтэй. Түүнчлэн байгаа лабораториудынхаа хүчин чадлыг мөн сайжруулах хэрэгтэй" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
5 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
8 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх