102 POLICE АППЛИКЕЙШНИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА АШИГЛАЖ БАЙНА
2025.09.16 •
1м унших
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор 102 POLICE аппликейшнийг үйл ажиллагаанд ашиглаж байна. "102 Police" аппликейшн нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, дуудлага, мэдээллийг мессeжээр болон дүрст хэлбэрээр өгөх, мэдээлэл өгч буй иргэний байршлыг тогтоох, дуудлага мэдээлэлд ирж буй цагдаагийн авто машины байршлыг харах, замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс, иргэний гаргасан дуудлага, гомдол мэдээллийг аль нэгжийн хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа болон хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авч шийдвэрлэж ажилласан талаарх мэдээллийг нэг доороос хурдан шуурхай авах боломжийг олгосон иргэн бүрд зориулсан аппликейшн юм.