CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-09-16 • 1м унших

Жил бүрийн есдүгээр сарын 16-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.  Энэ жил бид дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сорилт улам хурцдаж буй энэ үед, хүн төрөлхтний хамтын хүчин чармайлтаар хийгдсэн хамгийн амжилттай олон улсын гэрээ болох Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенцийн 40 жилийн ойг Дэлхийн бүх улс орнууд хамтран тэмдэглэж байна.

2025 оны Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн сэдэв : “Шинжлэх ухаанаас Дэлхий нийтийн үйл хэрэг рүү” (From Science to Global Action) Озоны үе давхаргыг хамгаалах олон улсын гэрээнүүд нь шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан улс орнуудын бодит шийдвэр, хамтын үйл ажиллагаа болон хэрэгжиж чадсан хамгийн тод жишээ юм.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Озон задалдаг бодисын хэрэглээг дэлхий даяар 99 хувь бууруулсан. Озоны үе давхарга сэргэх хандлагатай болж 2066 онд Антарктидад, 2045 онд Хойд туйлд, 2040 он гэхэд бусад бүсүүдэд 1980 оны түвшинд хүрч нөхөгдөх төлөвтэй байна.  Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөөр гидрофторт нүүрстөрөгчийн (HFCs) хэрэглээг үе шаттай бууруулснаар 2100 он хүртэл Дэлхийн дулаарлыг 0.3–0.5°C-аар бууруулах боломжтой. Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хавсруулснаар энэ үр дүнг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бий гэж үздэг.  Эдгээр ололт нь шинжлэх ухааны судалгаанаас бодит үйл хэрэг рүү шилжсэн дэлхий нийтийн хамтын ажиллагааны хүчин чармайлтын үр дүн гэдгийг илтгэж байна.

Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн Протоколд нэгдэн орсноос хойш озоны давхаргыг хамгаалах, озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах болон дэлхийн дулааралд нөлөөлөх бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах үүргээ тууштай биелүүлж ирсэн.

2022 онд Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, дэлхий дахинд уг нэмэлт, өөрчлөлтийн соёрхон баталсан 137 дахь орон болсон. Озон задалдаг бодисын импорт, хэрэглээг үе шаттай бууруулах, хяналт шалгалтыг сайжруулах ажлын хүрээнд зөвшөөрөл олголт, бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгож, цахимжуулсан ба олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Гаалийн ажилтнууд, хөргөлтийн инженер, техникчдийн чадавхыг дээшлүүлэх сургалтуудыг жил бүр зохион байгуулж, олон улсын гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна. Олон нийтийн мэдээлэл сурталчилгааг тогтмол явуулж, залуучууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэн хөгжүүлж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
6 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх