Ханхүү Харри Баасан гаригт /2025.09.12/ Украины нийслэл Киевт гэнэтийн айлчлал хийжээ. Британийн армид 10 жил алба хаасан Харри айлчлалын хүрээнд дайны үеэр хүнд шархадсан цэргүүдтэй уулзсан байна. Тодруулбал, тэрбээр Львов хот дахь цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг эмчилж, нөхөн сэргээдэг ортопедийн эмнэлэг "Superhumans Center"-д зочилжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн Украинд айлчилж, "Superhumans Center"-д зочилж байв.
Ханхүү Харри Киевт ирэхээсээ өмнө Их Британид очиж, хаан III Чарльзтай 19 сарын дараа анх удаа нүүр тулан уулзжээ.
Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер мөн Киевт айлчилж буй. Энэ нь түүний албан тушаалд томилогдсоноос хойших анхны гадаад айлчлал болж байна. Украины дайны улмаас 130,000 хүн байнгын хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх тооцоолол гарсан. Тиймээс ханхүү Харри "Invictus Games" сангийн багийнхныхаа хамтаар шархадсан хүмүүсийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх шинэ санаачилгуудыг нарийвчлан гаргажээ.