CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-09-16 • 1м унших

Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт “Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвээр Монгол Улсад хоёр дахь өдрөө (2025.09.16) үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Конрад Аденауэрийн сантай хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн уулзалт нь бүс нутгийн улс төрийн эмэгтэй манлайлагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцол, эв нэгдлийг бататгах зорилготой юм.

Чуулга уулзалтад Бутан, Япон, Энэтхэг, Малайз, Малдив, Непал, Филиппин, Сингапур, Солонгос, Шри Ланка, Тайланд, Монгол, Герман улсын эмэгтэй парламентчид болон хүний эрх, жендэр, эдийн засаг, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл, эрх мэдэл бүхий эмэгтэйчүүд оролцож байна.

Уг арга хэмжээ Монгол Улсын Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд өнөөдөр “Ажиллах хүч бүрдүүлэгч эмэгтэйчүүд: Цалингийн зөрүүг арилгах нь” эхний салбар хуралдаанаар үргэлжиллээ. “Ижил хөдөлмөрт ижил цалин олгох” олон улсын хүний эрхийн зарчим зарим улс оронд харилцан адилгүй байгаа асуудлыг хэлэлцэв. Тухайлбал эмэгтэйчүүд голдуу ажилладаг салбарт хөдөлмөрийн маш доогуур үнэлгээтэй, зарим тохиолдолд хөлс тооцдоггүй явж ирсэн хэвшмэл ойлголт, хандлага нь энэ хүйсийн хүмүүсийг ядууралд өртөх шалтгааны нэг болдог. Газар зүйн байршил, тухайн улс орны соёл, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад үнэлгээ өндөртэй ажлын байруудад ихэвчлэн эрчүүд ажиллах боломжтой зэрэг нь алсуураа санхүүгийн эрх чөлөөг боомилж, улмаар шийдвэр гаргах түвшинд охид, бүсгүйчүүд манлайлахад саад учруулж байна. Тиймээс зарим улс орон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр бий болгох тогтвортой бодлогыг баримталсан нь эхнээсээ үр дүнгээ өгчээ. Манай улсын хувьд уул уурхай, барилга зэрэг салбарт харьцангуй өндөр цалин хөлстэй гэгдэх ажлын байруудад ихэвчлэн эрэгтэйчүүд ажилладаг нь хөдөлмөрийн хөлсний ялгавартай байдлыг даамжруулдаг тухай жишээг УИХ-ын гишүүн Б.Жаргалан дурдаж, энэ мэтчилэн асуудалд анхаарал хандуулах нь чухал гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх мэдлийг тэлэх бодлогыг чухалчилж үзэх нь зөвхөн хүйсийн тэгш эрхийн асуудал бус, дэлхийн улс орнуудын ядуурлыг бууруулах, ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тогтвортой байдлын үндэс болдог онцлогтой. Жендэрийн тэгш байдлыг хангаснаар эдийн засаг тэлэх боломжтой хэмээн чуулга уулзалтыг үедээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлон тэмдэглэж байсан. Манай УИХ-ын хувьд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх бодлого баримталж, 2025 оны хавраас УИХ-ын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэх үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд анхлан эхлүүлсэн нь эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд олон улсаас санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдэнэ гэсэн юм.

Азийн эмэгтэй парламентчдын чуулганы хоёр дахь салбар хуралдаан “Хүйсэд суурилсан төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд парламентын үүрэг, оролцоо” сэдвээр өрнөлөө. Тус хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн Баатаржавын Мөнхсоёл удирдан чиглүүлж, Бүгд Найрамдах Шри Ланка Улсын Парламентын гишүүн, доктор Каушаля Арияратне, Конрад Аденуэрын Сангийн Азийн бүсийн хөтөлбөрийн менежер Мегха Сарма нар мэдээлэл танилцуулсан. Улс орнуудын төсөвт нийгмийн зорилтот бүлгүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээ, шаардлага, асуудлыг шийдвэрлэхэд зориулан хэдий хэмжээний санхүү, хөрөнгийг хуваарилж байгаагаар нь тухайн орны хууль тогтоох байгууллагын хүний эрх, жендэрийн мэдрэмж, хандлагыг тодорхойлж болох юм гэсэн агуулгыг хөндөв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
6 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх