Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй Канад–Монголын МЕРИТ төсөл нь хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйт, тэгш хүртээмжтэй төрийн албаны шинэтгэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа бөгөөд төслийн баг нь сонгогдсон аймгуудын нэг болох Дундговь аймагт ажиллаж байна.
Энэ үеэр төслийн Үр дүнд суурилсан төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний ахлах зөвлөх Рэймонд Жирвэй, ХШҮ-ний мэргэжилтэн С. Дэлгэрмөрөн, Жендэрийн мэргэжилтэн Т. Туул, төслийн аймаг хариуцсан ажилтан Ө. Удвал нар Дундговь аймгийн Засаг дарга С. Мөнхчулуунтай уулзаж, төслийн зорилтот үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг танилцуулан хэлэлцэв.
2025 оны 9-р сарын 17–19-ний өдрүүдэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулагдах бөгөөд сургалтын зорилго нь төрийн албан хаагчид болон төлөөлөгчдөд үр дүнд суурилсан төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналт болон бодлогын нөлөөллийн үнэлгээний талаар мэдлэг, ур чадвар олгох, цаашдын бодлого боловсруулах үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглахад чиглэж байна.