Монгол улсын 2025 оны Аялал жуулчлалын нэгдсэн цаглаварт орсон Дундговь аймгийн “Адууны өв соёлын баяр эвент” 2025 оны 09 сарын 10, 11 Адаацаг сумын “Сүм хөх бүрд” байгаль, түүхийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдлаа. Монгол түмний бахархал болсон адууны өв соёлыг хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх зорилгоор Адуучин тэмцээн, Дэмбээ, Талын хуруу, Айраг уух, Сайхан хос морьтон, Морь цоллох, Гийнгоо дуудах, Дээлтэй бөхийн барилдаан, Морьтой буухиа, Адуучны холбогдолтой үзэсгэлэн зэрэг нийт 10-н төрлийн тэмцээн, уралдаанд 14 сумын 700 залуучууд, хүүхэд оролцож хурд, хүчээ сорьсон юм.
Тодруулбал, дотоод, гадаадын аялагч жуулчдаас гадна бүс нутгийн иргэд 1000 гаруй үзэгч, сонирхогчдод өв, соёлоо сурталчиллаа.
Энэхүү наадмыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Биеийн тамир спортын газар, Байгаль орчны газар, ХГБХХГазар, ТХДЖТеатр, ТТХТеатр, Музей, 15 сумын Засаг даргын Тамгын газар, “Мандлын гэгээ” ОНӨААТҮГазар хамтран зохион байгуулж, ГХБХБГазар, Сүм хөх бүрд амралтын газар дэмжин ажиллалаа.