CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
3 цагийн өмнө • 1м унших

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг энэ сарын 12-нд хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэлжээ.

Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянга, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байна. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүссэн байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901 мянган төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэжээ.

 

Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.

 

Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.

 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (4)
  • Oyungerel • 25 минут - 59.153.112.159 Хариулах
    689 awdguud ni 42 hon mynga nemegdene gedeg 1uut gurilin mungu geed boddoo
  • Oyungerel • 26 минут - 59.153.112.159 Хариулах
    689 awdaguud ni 42 hon myngaar nemegdene l gene shuu .gants uut guriliin mungu sh dee hulgaichuud aa
  • Зочин • 1 цаг - 202.126.91.152 Хариулах
    Gushuun asan 3 say tug tsalintai hun amidarch chadahgui ulsaas hulgai hiine gesen shdee
  • Зочин • 1 цаг - 202.126.91.152 Хариулах
    Bidnii tergeveriin munguur sar amidraad uz
Шууд
"АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР"- 2025
3 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
“НАМРЫН ӨНГӨ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ 21 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
3 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ханхүү Харри Украинд айлчлан шархадсан хүмүүсийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхээр болов
3 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
Г.Занданшатар:Ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
Сэрэмжлүүлэг
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
"Автомашингүй өдөр"-ийг цуцаллаа
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 43 орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцоно
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Мөрөөдөл дүүрэн...
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Бие бялдар, спортын шинжлэх ухааны институттэй болжээ
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
58 дугаар баталсан хариуцлагыг УИХ-ын 126 гишүүн үүрэх ёстой
2025-09-12 • 1м унших
Шууд
Маргааш автомашингүй өдөр болно
2025-09-12 • 1м унших
Эдийн засаг
Хөрөнгө оруулагчдыг соронздох учиртай ч үргээгчийн үүрэг гүйцэтгэдэг “Тогтвортой байдлын гэрээ”
2025-09-12 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ АЙМАГ, ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-09-12 • 1м унших
Улс төр
Д.Амарбаясгалан: Монголын асуудал, ард түмний зовлон нь Монголын төр өөрөө болсон байна
2025-09-12 • 1м унших
Шууд
Уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
2025-09-12 • 1м унших
Шууд
Монголын даамчид Азийн АШТ-д түрүүллээ
2025-09-12 • 1м унших
Улс төр
Намрын чуулганы эхний долоо хоногт хэлэлцэх асуудлууд
2025-09-12 • 1м унших
Эдийн засаг
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн II үе шатыг хэрэгжүүлнэ
2025-09-12 • 1м унших
Эдийн засаг
Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна
2025-09-12 • 1м унших
Улс төр
УИХ-ын намрын чуулган есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2025-09-12 • 1м унших
Гадаад мэдээ
Балбад байдал тогтворжиж байна
2025-09-12 • 1м унших
Шууд
“Улсын эх дагина Дондогдулам” үзэсгэлэнг нээнэ
2025-09-12 • 1м унших
Шууд
Амьтанд хайртай хүн бүрийн цуглах өдөр – BePawsitive 5
2025-09-11 • 1м унших
Эдийн засаг
“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын тендерийг зарлалаа
2025-09-11 • 1м унших
Эдийн засаг
Н.Энхбаяр УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ
2025-09-11 • 1м унших
Эдийн засаг
Төгрөг нуурын ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр барина
2025-09-11 • 1м унших
Улс төр
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
2025-09-11 • 1м унших
Шууд
ЭМНЭЛГИЙН ХУУДАС ХЯНАХ АЖЛЫГ ТҮРГЭН ШУУРХАЙ БОЛГОХ ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
2025-09-11 • 1м унших
Эдийн засаг
ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ ЧАДАМЖГҮЙ ЭРХ БАРИГЧИД, НҮҮРСНИЙ ҮНЭЭ УНАГАХ НҮХЭЭ ӨӨРСДӨӨ МАЛТЧИХЖЭЭ
2025-09-11 • 1м унших
Гадаад мэдээ
Непалийн Z үеийнхний жагсаалд хөндлөнгийн хутгагчид оролцсон гэлээ
2025-09-11 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх