CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-09-12 • 1м унших

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “ "100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө өгсөн амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллаж шинэчлэл өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсны төлөө, удаа дараа намынхаа гишүүдийн итгэлийг авч МАН-ын ЕНБД-аар сонгогдож байсныхаа хувьд МАН-ын даргын сонгуульд  нэр дэвшиж, өрсөлдөнө” гэсэн юм.

Мөн Монголын асуудал Монголын төр өөрөө болсон байна. Ард түмний зовлон төр өөрөө болсон байна. Ялангуяа парламентад суудалтай таван нам зөвшилцлийг өндөр төвшинд хийж, төрийн сул тал, дутагдал болж ард түмний шүүмжлэлд өртөж байгаа тэр бүхнийг засч залруулахын төлөө ажиллах ёстой. Иймээс ирэх намрын чуулганаар УИХ таван гол зүйлд анхаарал хандуулж ажиллана.

Нэгдүгээрт, Монгол төрийн данхайсан бүтцийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай.  Социализмын үеэс эхлэлтэй энэ данхайсан бүтэц нийгмийн асуудал болсон байна. Олон яамтай, олон агентлагтай шаардлагагүй хэрнээ төрийн болон орон нутгийн өмчит компанитай болсон. Монгол төрийн маш том сул тал болсон. Төрийн бүтцийн дахин инженерчлэлийг хийх шаардлага тулгарч байна. Тиймээс намрын чуулган энэ асуудалд анхаарал хандуулж ажиллана.

Хоёрдугаарт, УИХ-ын хаврын чуулганаар төрийн процессын дахин инженерчлэлийг баталсан. Засгийн газарт тогтоолоор үүрэг өгсөн. Хэдэн мянган давхардсан, ард түмэнд хүндрэл үүсгэж байгаа процессын дахин инженерчлэлийг бодитой ажил хэрэг болгохын төлөө УИХ хяналт тавьж, Засгийн газарт шаардлага тавьж ажиллана.

Гуравдугаарт, Хууль тогтоомжийн тухай хуульд хаврын чуулганаар өөрчлөлт оруулсан. Монгол Улсад авлига хүнд суртлын суурь болсон олон мянган дүрэм журмыг хуулинд шингээх энэ зорилгыг агуулснаар энэ хуулийн өөрчлөлтийг хийж чадсан. Монгол Улсад өнөөдөр нийтлэг харилцааг зохицуулж байгаа 350 орчим хууль байна, 2768 журам байна.  Үндсэндээ нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, 70 хувийг дүрэм журмаар зохицуулж байгаа энэ харилцаа нь өнөөдөр нийгмийн тэгш бус байдлыг хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй хүмүүст илүү боломж олгох нөхцлийг бүрдүүлсэн. Тийм учраас ирэх оны тавдугаар сар гэхэд 2768 хэм хэмжээ тогтоож байгаа журмуудыг хуулинд шингээх, хууль нь өөрөө иж бүрэн зохицуулалтаа хийж чаддаг болох тэр нөхцөл боломжийг бүрдүүлэх дээр анхаарч ажиллана.

Дөрөвдүгээрт, Татварын багц хуультай холбоотой асуудал яригдаж байна. Татварын хувь хэмжээтэй холбоотой асуудлаар бизнес  эрхлэгчид иргэдийн зүгээс олон талын санал гомдол гаргаж байгаа. Засгийн газраас өргөн баригдахаар парламентын сайт дээр тавигдсан иргэдийн хүсэлт авч байгаа төслийг харлаа.  Яг үнэндээ иргэдийн хүсэж байгаа хэмжээний томоохон өөрчлөлт хийж чадахааргүй төсөл явж байна гэж миний хувьд дүгнэж байна. 

Татварын хуульд одоо косметик засвар хийснээр бизнес эрхлэгчид болоод ард иргэдэд дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлт эдлэх боломж хангалттай бүрдэхгүй. Монгол Улсад өнөөдөр татварын реформ хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх хэрэгтэй.

Монгол Улс татвараар орлогоо бүрдүлж, бүрдүүлсэн орлогоороо зардлаа гаргадаг ганцхан аргачлалтай улс. Гэтэл өндөр хөгжилтэй орны жишээг харахад татварыг юуны төлөө авдаг юм, юуны төлөө хөнгөлдөг юм, ямар учраас бизнесийг дэмжих зорилгоор татварын бодлого хэрэгжүүлдэг юм бэ гэдэг нь маш тодорхой байна. Би саяхан Казахстан улсад айлчлаад ирсэн. Казахстан улсад илүү их баялаг бүтээж, илүү их хөдөлмөрлөж байгаа бизнес эрхлэгч, иргэндээ илүү их хөнгөлөлт боломж үзүүлж байна.

Бизнес эрхлэгчид хувийн хэвшлээрээ эдийн засгаа тэлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадаж байна. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандахгүйгээр адилхан эрх тэгш боломжийг олгож, олон талын дэмжлэг үзүүлснээр Казахстан улсын эдийн засаг төрөөс үл хамаралтайгаар тэлж чадаж байгаа сайн жишгийг нэвтрүүлэх ёстой гэж үзэж байна. Татварын хуульд нэмэлт өөрчлөлт биш реформын томоохон өөрчлөлт хийх санаачлага гаргана.

Тавдугаарт, нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой асуудал олон жил яригдаж ирлээ. Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа учраас Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах боломжгүй, нөгөө талдаа тэтгэврийг нэмэх боломжгүй гэж үе үеийн Засгийн газар үзэж ирсэн. Гэхдээ Монгол Улсаас бусад бараг бүх улс орон хувийн нэрийн данстай болсон Нийгмийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж чадахгүй байгаа сул талыг намрын чуулганаар хэлэлцэж өөрчилнө. Засгийн газраас  өргөн барихаар бэлдсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг авч үзсэн. Хаврын чуулганаар өргөн барих гэхэд нь хүлээж аваагүй. Аваагүй шалтгаан нь уг хуулийн төслийн үндсэн зорилго нь өнөөдрийн байгаа Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг байхгүй болгох зорилго агуулсан.

Иргэдийн зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, хуримтлалын нэгдсэн сантай болох тогтолцоог бий болгооч ээ гэдэг шаардлага тавьж байгаа. Иргэдийн хүсэлт ийм байхад бид өргөн мэдүүлэх гэж байгаа  төслийн хүрээнд хэлэлцэх юм бол төр  иргэдээ мэдрээгүй, нийгмийнхээ хэрэгцээг хангаагүй хууль хэлэлцэж батлах нөхцөл рүү явж байна. Тиймээс УИХ эдгээр таван асуудал дээр төвлөрч ажиллана гэж хатуухан мэдэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 6 сар - 202.9.40.35 Хариулах
    Чуулган маш олон хоног амрах юмаа дарга сайд нар маш мөнгөтэй гадаад орноор зугаалах найр наадам хэсэх гээд улс орон ард түмэн минь яаж бгаа бол гэж санаа зовох юм бхгүй 1 сая төгрөгийн НӨАТ хуримтлуулсан баян хүн 5% ийн урамшуулал авна гээд ядаж л өөрсдөө бэлэн мөнгө ариу авах ажлаа бол найдвартай сайн хийх юм томчуудаа та нар захын гэр хорооллоор нэг ороод үзчих гуйя 3.5 н сая гаруй ардаа бодоод схан амьдруулж болно доо ёоо дотор тэсрэхэд бна ард түмэн хүчтэй шүү
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх