Бэлгийн хүчирхийллийн хэргийг эмэгтэй мөрдөгчид шалгаж байна
2025.09.16 •
1м унших
Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах 38 өрөөг стандартад нийцүүлэн ашиглаж байна. Энэ нь насанд хүрээгүй хүн хохирсон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа тэдний хууль ёсны эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Мөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн шалгалтын ажиллагааг мэргэшсэн 136 эмэгтэй алба хаагч дагнан явуулж хэвшжээ.