CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-09-14 • 1м унших

Монголын бүх ард түмний зуны спортын XVI их наадмын гимнастикийн тэмцээн эхэллээ. Уран сайхны гимнастикийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй тамирчид бөмбөгтэй дасгалын үзүүлбэрээ үзүүлж байна. 

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам 2025 оны есдүгээр сарын 15-21-нд Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод нэгэн зэрэг болно. Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3,258 тамирчин, спортын 28 төрлийн 210 зай, жин, ангилалд 879 багц медалийн төлөө өрсөлдөнө. Олимпын 16, олимпын бус 2, оюун ухааны 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 8 төрлөөр наадмыг зохион байгуулна.

Наадмын зорилго нь биеийн тамир, спортыг орон нутагт хөгжүүлэх, иргэдийг спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, спортын дээд амжилтыг тогтоох, биеийн тамир, спортын хөдөлгөөнд олон нийтийг өргөнөөр хамруулан оролцуулах, олон улс, тив, дэлхийд тэмцээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг тодруулах ач холбогдолтой юм.

”Зөв шүүлт, шударга өрсөлдөөн” уриан дор явагдаж буй наадам нь Улаанбаатар хот, Баянхонгор аймагт гэсэн 2 спортын кластер нэгэн зэрэг хугацаанд болно. Зуны наадам нь орон нутагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа чухал онцлогтой.

Наадмын шигшээ тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1-д зааснаар шагнаж урамшуулах ба алтан медаль 1,5 сая, мөнгөн медаль 1,0 сая, хүрэл медаль хүртсэн тамирчид 500 мянган төгрөгийн бай шагнал олгох юм.

Баянхонгор аймгийн 13 спортын заал, танхим ба нэг талбайд тэмцээнүүд явагдана. Харин Улаанбаатарт буудлага, байт харваа, хөнгөн атлетик ба паралимпын 8 спортын 11 төрлийн тэмцээнүүд явагдана. Наадмын тэмцээнүүд 09 дүгээр сарын 14-нд спортын гимнастикийн төрлөөр эхэлнэ.

Наадмын үйл ажиллагааг удирдах 2 Зохион байгуулах хороо ажиллаж байгаа ба Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нарын шийдвэрээр, Засаг даргын зөвлөх М.Мөнхцэцэг Зохион байгуулах хороог удирдан ажиллаж байна. Баянхонгор аймагт наадмыг зохион байгуулах 10 орчим ажлын хэсэг бий. Наадмын зааврыг БТСУХ-ны дарга Э.Билэгт батлан, БТСУХ-ны төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Баттулгын удирдсан ЗБХ нь төлөвлөгөө гарган мөрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Баянхонгор аймаг нь сүүлийн жилүүдэд спортын томоохон арга хэмжээг өөрийн нутагтаа зохион байгуулсан туршлагатай юм. Тус аймагт 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын хөлбөмбөгийн футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн”, 2022 онд Улсын аварга шалгаруулах бадминтоны өсвөр үеийн тэмцээн, 2023 онд Монголын хүүхдийн спортын зуны VII наадам, 2023 онд Монголын волейболын холбооны клубуудын аварга шалгаруулах тэмцээнийг явуулжээ.

Спортын наадмыг орон нутагт зохион байгуулах нь аймаг, орон нутгийг сурталчлах, танин мэдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогыг өсгөх, спортын байгууллагын чадавхыг дээшлүүлэх, хүүхэд, залуучуудын дунд биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой.


Түүхэн замнал

Энэхүү наадам нь 64 жилийн өмнөөс эхэлсэн түүхтэй бөгөөд Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойг угтаж 1961 онд Монголын бүх ард түмний спартакиадыг дөрвөн жил тутамд 1 удаа зохион байгуулахаар болсон. Анхдугаар наадмыг өвөл, зуны спортын 17 төрлөөр зохион байгуулахад 3 шатны тэмцээнд 130 мянга гаруй тамирчин оролцсоноос спортын зэргийг шинээр 1,134 тамирчин, спортын мастерын болзлыг 21 тамирчин биелүүлж, улсын дээд амжилтыг 29 удаа шинэчлэн тогтоож байсан.

Харин 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Бүх ард түмний спартакиад нэрийн дор уг наадмыг жил бүр явуулж байсан ч наадмын он тооллыг 1961 оноос эхлэн тооцдог болсон.

Монголын бүх ард түмний спартакиад нэртэй арга хэмжээ нь 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онд болж, биеийн тамир, спортын тухай шинэ хуулийн дагуу Монголын бүх ард түмний спортын наадам нэртэй болж  2004, 2008, 2012, 2016, 2022 онд явагдаж байв.

Харин 2008 оноос Монголын бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт анх удаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд (паралимп, дифлимп)-ийн спортыг хамруулан өргөжүүлсэн байна.

Өвлийн Монголын бүх ард түмний спортын наадмыг тусад нь зохион байгуулах болсон бөгөөд 2023 оны наадам нь Орхон аймагт зохиогдсон.

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн гурван үе шаттайгаар, спортын 26 төрөлд (олимпын 16, олимпын бус 2, оюун ухааны 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 6) 2022 оны есдүгээр сарын 9-19-нд Улаанбаатар хотноо болж 21 аймаг, есөн дүүргийн 4,500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөж байв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
20 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
20 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
20 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх