Шахмал түлш борлуулагдаж эхэлжээ
2025.09.16 •
1м унших
Иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” картаа ашиглан түлш худалдан авах боломжтой бөгөөд “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм.
Мөн Тавантолгой түлш ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 42635 тонн шахмал түлшийг нийслэлийн гэрээт 20 агуулахуудад нөөцөлж, айл өрхүүдийг тасалдалгүй түлшээр хангах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Цаашид компанийн зүгээс борлуулалтын шинэ системийг үе шаттайгаар нэвтрүүлж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээг хөнгөвчлөх, түлшний нийлүүлэлтийг хүртээмжтэй, найдвартай болгох чиглэлд онцгойлон анхааран ажиллаж байна.