ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 27 ТӨРЛИЙН ЛАВЛАГАА, ҮЙЛЧИЛГЭЭГ “И-МОНГОЛИА СИСТЕМ”-ЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ
2025.09.16 •
1м унших
Иргэн бүр өөрийн гар утсаар дамжуулан цагдаагийн байгууллагын хариуцсан чиг үүргийн хүрээний 27 лавлагаа, үйлчилгээг “E-Mongolia” системээс авах боломжтой боллоо. Өнгөрсөн 2024 онд тус системээр дамжуулан цагдаагийн байгууллагаас 2,2014,245 үйлчилгээг үзүүлсэн ба хамгийн өндөр тоон үзүүлэлтэй “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт”, “Жолоочийн лавлагаа мэдээлэл”, “Жолоодох эрхийн үнэмлэх захиалах”, “Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах” үйлчилгээ зэргийг иргэд E-Mongolia системээр дамжуулан түргэн шуурхай мэдээлэл авсан байна.