CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-19 • 1м унших

Үндэсний боловсрол гэх ойлголт бий. Харамсалтай нь манай улсад харийн буюу кембридж стандарт хэрэгжсээр эсвэл хэрэгжүүлсээр багагүй хугацаа өнгөрчээ. Ингэж бичихээр эсэргүүцэх хүн олон нь мэдээж. Үнэндээ социализмын үеийнх гэж хэлэгддэг 10-н жилийн боловсролын систем манай улсын газар зүйн байршил,  цаг уурын онцлог, малчны амьдралын хэв шинжид яг таг таарч байсан юм. Шуудхан хэлэхэд богино хугацаанд маш сайн академик боловсрол олгож байсан гэх гээд байна.   Найман настайдаа сургуульд орж, гурван сарын дотор 35 үсгээ үзэх оюуны даац монгол хүүхдэд бий. Басхүү найман настай “сурагч нөхөр” ах, эгчээ бараадасхийгээд дотуур байранд аж төрөх чадамж ч суучихсан байдаг байсан хэрэг л дээ. Харин өдгөө цагт хэрэгжээд, үр дүнг нь шагшаад байгаа кембридж стандартын гэх тодотгол бүхий 12 жилийн боловсрол жаахан удаан /маанагдуу гэхэд хэтийдэхгүй/ ойлгоцтой барууныханд нийцүүлсэн стандарт. Өдгөө манай зургаан настнуудыг дагаад малчин ээж нь төв бараадаж байна. Цаана нь гэр бүлийн тогтворгүй байдал, мал ахуй эзэнгүйдэх гэхчлэн нийгэм, эдийн засагт хөнөөлтэй үр дагаврууд гарч буйг бид харж л суугаа.   

Ингээд эхлэхээр 10 жил төгссөн хүүхэд гадаадад буюу баруунд их сургуульд сурахад хүндрэлтэй гэх зэрэг шүүмж хэлэх биз. Гэхдээ 10 жил бүрэн дунд боловсрол эзэмшсэн “монгол” хүүхэд нэг, хоёрдугаар курсдээ эх орондоо суралцаад гадагшаа суралцахаар одоход болохгүй байсан, оройтсон, буруудсан  гэх саад тотгор бас байхгүй байсныг санаарай. Үндэсний боловсрол гэх ойлголт эндээс эхэлж хөндөгдөнө. Нэгэнтээ гадаад хэлний сургалттай дунд сургуулийн 21 жилийн туршлагатай багш, нэгдүгээр ангид яг адилхан монгол хүүхдүүд ирээд найман жилийн дараа сонгон сурсан хэлнийхээ нөлөөнд автаж тухайн улсын соёлд автчихдаг. Англи, франц хэлний ангийнхан нээлттэй, бие даасан болж хүмүүждэг бол хятад, солонгос хэлний ангийнхан их дотогшоо даруухан болж төлөвшдөг нь илт ажиглагддаг гэж билээ. Товчхондоо нялх багахан наснаасаа эх хэлээ бус харь хэлд суралцсанаар монгол царайтай харь хүмүүс болж хувирдаг гэсэн санаа.

Санаж байгаа бол нэг хэсэг хос хэлтэй болцгооё гэж давалгаалсан. Уучлаарай хос хэл байхгүй үндэсний ба гадаад хэл л гэж бий. Шуудхан хэлчихэд Монгол Улсад боловсролоор дамжуулан оюун санаа руу довтлох механизм хэрэгжээд удаж байна.  Басхүү төрөлх хэлээ хэр сайн мэдэж байна, тэр хэрээр гадаад хэлийг сурч, эзэмшдэг гэж хэлний шинжлэлийн шинжлэх ухааны эрдэмтэд хэлдэг. Үнэнтэй эвлэрэхэд хатуу ч манай улсын бага, дунд, ахлах тэр бүү хэл их, дээд боловсролын аль ч сургалтад үндэсний үнэт зүйлийн үнэр ч байхгүй. Монгол Улс үндэсний боловсрол гэх ойлголт орхигдож, гээгдсэн учраас үндэсний сэхээтэнгүй болчихоод байгаа хэрэг. Үндэсний сэхээтэн бол тусгаар тогтнолын сахин хамгаалагч байдаг юм.

Өнөөгийн дэлхийд үндэсний боловсролын тогтолцоотой гэж хэлж болохуй цөөн улс бий. Тухайлбал ОХУ, БНАСУ нөгөө нь өмнөд хөрш маань болох БНХАУ. Хятадын боловсролын системийн талаар ярихын өмнө Хятадын түүхийг сөхөх нь зүйд нийцнэ. Учир нь Хятадын өнөөгийн боловсролын тогтолцоо, хүмүүжлийн чиг хандлага нь тэдний түүх, соёлтой нягт уялддаг. Хятадын эрдэмтдийн үзэж байгаагаар, Хятадын түүх нь таван мянган жилийн тэртээгээс эхлэлтэй хэмээгддэг. Бичмэл эх сурвалжийн хувьд хамгийн багадаа 3500 жилийн өмнөөс бий болсон гэж үздэг. Чухамхүү бичиг үсэг үүссэн цагаас л хүн боловсрол эзэмшин, хүмүүжиж төлөвшсөөр ирсэн. Тэр ч утгаараа Хятадад сургууль болон хүмүүжлийн асуудал нь эдийн засаг, нийгэм, соёл урлаг, угсаатны, газар зүйн болон бусад олон хүчин зүйлийн нөлөөн дор хөгжиж ирсэн түүхтэй.

Эртний Хятадад шашин нь боловсрол, сургалтын үзэл санааны гол тээгч, тэтгэгч нь байв. Шашин гэхээсээ илүүтэйгээр ертөнцийг үзэх үзлийн төрөл, урсгалууд гэж ойлговол зохино. Тодруулбал, Күнз /МЭӨ 551-479 он/-ийн сургааль номлол эртний Хятадын боловсрол, хүмүүжил, сэтгэлгээний хөгжилд ихээхэн нөлөөтэй байсан. Күнзийн сургааль номлол бол тэр чигтээ амьдралын ухаан, туршлага дээр үндэслэсэн байдаг билээ.

Сонирхуулахад, Хятад оюутнуудын дунд “Ухаалаг оюутан бол баян оюутан” гэсэн хэлц үг бий. Товчхондоо Хятадын боловсролын үйл явц цэцэрлэгт хүмүүжиж, төрөлх хятад хэлний мэдлэг эзэмшихээс эхэлж, олон үе шатыг дамжин дамжсаар жинхэнэ Хятад улсын боловсролтой, мэдлэгтэй, авъяастай, сахилга баттай иргэн төлөвшин бий болдог гэсэн үг. Үр дүнд нь өнөө цагт Хятадын оролцоогүй салбар гэж байхгүй болсон. Саяхан Хятад хүн олимпод оролцсон байна гэж шоолж байлаа, дэлхий. Тэд өдгөө дэлхийн спортын наадмыг нийслэлдээ зохион байгуулдаг боллоо. Сарны хөтөлбөрийг хүртэл хэрэгжүүлж, сансар огторгуйн салбарт АНУ, ОХУ-аас дутахааргүй техник технологийн салбарт цойлон гарч ирж байгаа нь бодит байдал. Энэ бүхэн эцсийн дүндээ Хятад хүний суурь хүмүүжил, мэдлэг боловсрол, оюун ухааны цар, бяр чадалтай холбоотой гэдгийг хэн үгүйсгэх билээ. Басхүү хэрвээ Хятадад АНУ шиг эрх чөлөөт байдал үйлчилдэг байсан бол одоогийн Хятад орон ямар байх бол... гээд бодоод нэг үзээрэй.

Эцэст нь тэмдэглэхэд, манай улсад үндэсний боловсрол гэх ойлголт орхигдсон. Үр дүнд нь үндэсний сэхээтэнгүй болчихсон. Дээр бичсэнчлэн үндэсний сэхээтэн бол тусгаар тогтнолын сахин хамгаалагч байдаг. Басхүү үндэсний эдийн засгийн тулгуур нь үндэсний боловсролын тогтолцоо бөгөөд Монгол Улс, монгол хүүхдийн тархины даацад багадсан, нийцэхгүй харийн стандарт хэтийдсэн учраас Монгол Улс, монголчууд бид өнөөдрийн бэрхшээлүүдийг туулж, тулгарч яваа юм. Шуудхан хэлэхэд боловсрол, эрүүл мэндийн салбараас хувийн хэвшлийнхнийг шахаж гэмээнэ  үндэсний бодлого хяналтад орж ирнэ л гэх гээд байна...

З.УРАНСҮХ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх