Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг хүлээн авч уулзав. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагаа чухал. Цаашид харилцааны идэвхтэй чиг хандлагаа хадгалж, төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон хоёр улсын ард иргэдэд бодит ашиг тусаа өгөх төсөл, хөтөлбөрүүдийг тууштай урагшлуулахын төлөө байгааг илэрхийлэв.
Тэрээр Монгол, Хятад хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмаар бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстойг. Цаашид ч “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмжихээ илэрхийлэв.
Стратегийн яриа хэлэлцээний хүрээнд санал солилцсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө монголын талтай нягт хамтран ажиллана.
Мөн тэрээр Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтай “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх гадаад бодлого явуулж, удахгүй батлагдах БНХАУ-ын Нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө “Бүс ба Зам” санаачилгын дагуух улс орнуудтай өндөр чанартай хөгжлийг хамтдаа бий болгох зорилтыг тусгаж байгаа нь хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаанд илүү их боломж бүрдүүлнэ хэмээн онцлов.
Эх сурвалж: ГХЯ




