CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2026-02-16 • 1м унших

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга асан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч, доктор, профессор Тугалхүүгийн Баасансүрэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын багш цол хүртлээ.

Ховд аймгийн Цэцэг суманд 1950 онд төрсөн тэрбээр 1974 онд М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, улмаар 1982 онд ОХУ-ын Нийгмийн ухааны академид докторын зэрэг хамгаалсан Монголын утга зохиол, сэтгүүл зүйн салбарын нэрт төлөөлөгч бөгөөд улсад 50 гаруй жил ажиллаж байгаагаас МОНЦАМЭ агентлагийн дарга, дэд дарга, орлогч захирал, даргын зөвлөх, МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх Улсын гэрэл зургийн газрын даргаар нийт 15 жил ажилласан, Монголын утга зохиол, сэтгүүл зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч, зохиолч, сэтгүүлч, багш, судлаач, эрдэмтэн юм. 

Т.Баасансүрэн 1962 онд “Пионерийн үнэн” сонинд “Намар” хэмээх шүлгээ хэвлүүлснээр Монголын утга зохиол, сэтгүүл зүйд нэгэн насны амьдралаа зориулах эхлэлээ тавьсан, дунд сургуулийн долдугаар ангийн сурагч байхдаа “Анхны пионерийн бүрээн дуу” анхны номоо хэвлүүлсэн уран бүтээлч. Өнгөрсөн хугацаанд Монголын утга зохиол, нийтлэл зүй болоод сэтгүүл зүй, уран зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран зохиол, сэтгүүл зүй, нийтлэл, эрдэм шинжилгээ, судалгааны 60 гаруй ном туурвисан байна. 

Т.Баасансүрэнгийн Монголын уран зохиолд оруулсан уран бүтээлийн өв 1973 онд хэвлүүлсэн “Хүслийн жолоо” анхны туужаас эхэлж, “Өвөл нахиалсан мөчир”, “Нялх ногооны үнэр”, “Алтай”, “Нямаагийн тухай өгүүлэгүүд”, “Тал”, “Хос цэнхэр цэцэг”, “Нүдэн булаг”, “Унаган багийн дуртгал”, “Дэнгийн цагаан эрвээхэй”, “Монетон бөгж”, “Цөн түрсэн нь” өгүүллэг, туужийн ном, “Тэрбумтан”, “Уулс, үүлс, туульс” роман зэрэг 30 гаруй ном болж уншигчдад хүрчээ.

Түүний туурвисан уянгын богино өгүүллэгүүд болон “Алтай” тууж, “Тэрбумтан” роман зэрэг нь Монголын уншигчдын талархлыг хүлээсэн, судлаач, шүүмжлэгчдийн анхааралд өртсөн шилдэг бүтээлүүд юм.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын шагнал-Дашдоржийн Нацагдоржийн шагналаар шагнуулж, Монголын зохиолчдын эвлэлийн шилдэг бүтээлийн шагнал хүртэж байв. Түүнчлэн түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйн урын санд оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлж, 2009 онд Монгол Улсын Соёлын гавьяат үзүтгэлтэн цолоор шагнасан юм.

Тэрбээр сүүлийн жилүүдэд “Монголын шилдэг нийтлэл” цувралыг санаачлан Ерөнхий редактороор ажиллаж, Монголын сэтгүүл зүйн үе үеийн төлөөлөгчдийн шилдэг бүтээл, туурвил, өв санг багтаасан 70 шахам боть номыг цувралаар олны хүртээл болгосны зэрэгцээ Улаанбаатар Эрдэм Их Сургуульд тэнхмийн эрхлэгч, сэтгүүл зүйн багшаар ажиллаж, шинэ үеийн сэтгүүлчдийг бэлтгэж байна.

Т.Баасансүрэн нь Монголын уран зохиол, сэтгүүл зүйд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч төдийгүй Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийг орчин үеийн мэдээллийн агентлагийн жишигт хүрч хөгжихөд түүхэн үүрэг гүйцэтгэсэн, агентлагийн 75, 80, 85, 90, 95, 100 жилийн ойн хүрээнд агентлагийн үүсэл, хөгжил, түүх, үйл ажиллагааны цар хүрээ, үр нөлөөг олон талаас  нь тодруулсан судалгаа, шинжилгээний ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, олон цуврал ном, эмхэтгэлийн зохиогч, редактороор ажилласан юм. Тиймээс Т.Баасансүрэнгийн Монголын уран зохиол, сэтгүүл зүй, боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.

Зураг дээр: Баруун гар талаас Т.Баасансүрэн

Ардын багш Т.Баасансүрэн нь өнгөрсөн хугацаанд:

Уран зохиолын чиглэлээр:

•“Хүслийн жолоо” тууж, 1973

•“Өвөл нахиалсан мөчир” тууж, өгүүллэг, 1980

•“Нялх ногооны үнэр” тууж, өгүүллэг, 1980

•“Алтай” тууж, 1981 

•“Нямаагийн тухай өгүүлэгүүд”, 1982

•“Тал” өгүүллэгүүд, 1984

•“Хос цэнхэр цэцэг” өгүүллэгүүд, 1985

•“Нүдэн булаг” тууж, өгүүллэг, 1989

•“Унаган багийн дуртгал” туужууд, 1990

•“Дэнгийн цагаан эрвээхэй” өгүүллэгүүд, 1990

•“Эрвээхэй” ёгт үлгэрүүд, 1991

•“Монетон бөгж” өгүүллэгүүд, 1991, 2022

•“Цөн түрсэн нь” өгүүлэгүүд, 1992

•“Эзэн Чингисийн эцсийн гэрээслэл” тууж, өгүүллэг, 1993

•“Хүн хөшөөний дууль” баримтат кино зохиол, нийтлэл, 1994

•“Уянгын хоёр тууж”, 1995

•“Өвгөн цохио” тууж, 1996

•“Тэрбумтан” роман, 1999, 2011, 2018

•Монголын уран зохиолын дээжис-108, 71-р боть, тууж, өгүүллэгүүд, 2001

•Монголын уран зохиолын дээжис-108, 82-р боть, тууж, өгүүллэгүүд, 2006

•“Алтай” туужууд, 2011, 2020

•“Уулс, үүлс, туульс” роман I, II боть, 2014

Сэтгүүл зүйн чиглэлээр:

•“Анхны пионерийн бүрээн дуу” баримтат нийтлэл, 1965 

•“Дэлхийг эзлэх Японы төлөвлөгөө” тэмдэглэл, 1990

•“Чингисийн Монголын онгон байгаль” уран нийтлэл, ярилцлага, 1995

•“Төрийн түшээ гэж хэн бэ?” хөрөг, нийтлэл, ярилцлага, 1996, 2010

•“Ховд аймгийн хураангуй толь”, 2002

•“Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол, Польшийн харилцаа”, 2005

•“Элчин сэтгүүлчийн тэмдэглэл” нийтлэл, тэмдэглэл, өгүүлэг, өгүүлэл, 2006

•“Уул шиг түшигтэй нөхөр минь” хамтран зохиогч, 2007

•“Дагважаагийн Сэдбазар буюу хайрын номон суварга”, 2007

•“Гадаадад зорчсон тэмдэглэлүүд”, 2009

•“Наран, саран, дэлхий” намтарчилсан дурсамж нийтлэл, 2010

•“Зохиолчид сэтгүүлчид солиотой хүмүүс” хөрөг, таталбар, дурсамж, 2013

•“Бөмбөрцөг бөөрөнхий” найруулал, тэмдэглэл, хөрөг, бодол эргэцүүлэл асуудал дэвшүүлсэн өгүүлэл, баримтат кино зохиол, 2016

•“Алдар нэр, алдаа оноо, атаа жөтөө” сэтгүүлчийн тэмдэглэл, 2017

Судалгаа, шүүмж судлалын чиглэлээр:

•“Хэвлэлийн нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх асуудал” докторын зэрэг хамгаалсан судалгааны ажил, 1982

•“Тэргүүн туршлагын хэвлэлээр сурталчлах асуудалд”, 1984

•“Монголын сэтгүүлчдийн байгууллагын үүсэл, хөгжлийн тухай товч тэмдэглэл”, 1987

•“Асуулга-судалгаа юу харуулав?”, 1987

•“Эрэл, бодол, эргэцүүлэл”, 1989

•“Татгалзсан нь”, 1989

•“Хэвлэл, мэдээлэлтэй холбоотой хууль зүйн заалтууд”, 1996

•“Мэдээ, мэдээлэл, хууль эрх, ёс зүй, анхаарал татсан зарим асуудал”, 2002

•“Сэтгүүлчийн уран чадварын тухай яриа”, 1999

•“Сэтгүүлчийн уран чадварын асуудал, уламжлал ба шинэчлэл”, 2002

•“МОНЦАМЭ үе үеийнхэн”, 2002

•“Миний нэр, миний гэр-МОНЦАМЭ”, 2002

•МОНТА буюу МОНЦАМЭ, түүний өчигдөр, өнөөдөр, маргааш”, 2002

•“МОНЦАМЭ-Монгол Улсын нэрийн хуудас”

•“Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” 7 боть цуврал

        1.“ХХ зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл” I, II, 2009

        2.“1921 оны Ардын хувьсгал ба Монголын хэвлэлийн хөгжил”, 2009

        3.“1990 оны Ардчилсан хувьгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв”, 2009

        4.“Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд үндэсний сэтгүүлчдийн уран чадвар нөлөөлсөн нь”, 2009

        5.“ХХI зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл ба сэтгүүлчдийн уран чадварын зарим асуудал”, 2010

        6.“Монголд чөлөөт хэвлэл “эстах” аюул нүүрлэж байна”, 2019

        7.“Монголын чөлөөт хэвлэл ба сэтгүүл зүйн шүүмж судлал, тулгамдсан зарим асуудал, 2020

•“Монголын сэтгүүл зүйн шүүмж судлал: Сэтгүүл зүй судлаач Ломбын Норовсүрэн”, 2013

•“Монголын сэтгүүл зүйн шүүмж судлал: Сэтгүүл зүйн онолч, доктор, профессор М.Зулькафиль”, 2013

•“Монголын сэтгүүл зүйн шүүмж судлал: Сэтгүүл зүйн нэрт судлаач Гэндэнжамцын Дэлэг”, 2013

•“Монголын нууц товчоо”-нийтлэлийн дурсгалт бичиг мөн”, 2014, 2017

•“Ард Аюушийн хөдөлгөөнийг арай өөр өнцөгөөс харах юм бол...”, 2017

•“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санаа бодол, сонгуулийн үр дүн ба сургамж”, 2018

•“Сономбалжирын Буяннэмэхийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ”, 2019

•“Ерөнхийлөгчийн тод мөр, том толбо”, 2021

•“Нэгэн жарны сударласан сургамж”, 2022 зэрэг ном бүтээл туурвисан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
4 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
4 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
13 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
13 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
13 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
3 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх