CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
1 цагийн өмнө • 1м унших

Сэтгэл  тэнүүн, үргэлжид эерэг, бусдад тусалж, урам зориг өгдөг, дотроо ч гаднаа ч гэрэлтэж үүгээрээ өмгөөллийн  хувь заяагаа бүтээж яваа үзэсгэлэн төгөлдөр бүсгүй бол өмгөөлөгч  И.Эрдэнэцэцэг юм.  Тэрбээр  Монголын Залуучуудын Холбооны “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” цол тэмдэг,Үндэсний хөгжил, нийгмийн удирдлага, стратеги судлалын оюуны цар хүрээлэн НҮТББ-с ХӨГЖЛИЙН ЭЗЭН ХҮНДЭТ ОДОН, Монголын өмгөөлөгчдийн холбооны “Шилдэг өмгөөлөгч” цом, өргөмжлөл,Хууль зүй дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”,Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгчийн алдар” тэмдгээр энгэрээ мялаасан билээ.

 -Хүний хувь заяа зурагдсан байдаг  гэх. Иймд таныг өнөөдрийн хэмжээнд хүрэх, хууль  өмгөөллийн замналаар тууштай алхуулах замыг нээсэн ачтай багш тань хэн байдаг бол. Тухайлбал, багш нь сайн өмгөөлөгч болохын тулд юуг илүүд анхаарах ёстой гэдгийг сургав?

-  Ажил амьдралын чиг зүг тодорхойлоход зөвлөн тусалдаг  хүн гэвэл аав ээжээс гадна бидний багш нар. Хүн амьдралынхаа туршид суралцдаг гэдэгчлэн Их сургуулийн олон багш маань  өмгөөллийн үйл хэрэгт зүтгэдэг байсан нь намайг мөн өмгөөллийн замналтай амьдралаа  холбоход нөлөөлсөн болов уу. Анх өмгөөлөгч болоод найз нөхдөөсөө маш их  зүйлийг сурсан. Учир нь, манай ангиас өмгөөлөгчийн мэргэшлийг сонгосон хүн олон, тэд маш сайн  ажиллаж байгаа. “Дэнс легал” хууль зүйн фирмийг үүсгэн байгуулагч Д.Отгонбат, Хөдөлмөрийн эрх зүйн С.Сэргэлэн, Эвлэрүүлэн зуучлалын хороог тэргүүлж байгаа Д.Түмэнжаргал, Цогц өмгөөллийн Ж.Баасанжав, Өмгөөлөгчдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн дарга  Б.Алтангэрэл, өмгөөлөгч Ө.Батбаяр, Г.Гандөш нар гээд нэг ангиас ийм олноороо хүний эрхийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаа нь тийм  олон биш байх.

- Өмгөөлөгч бүр өөр өөрийн ажлын онцлог, мэргэжлийн тактиктай.Таны хувьд энэ тухайд ямар эрхэм чанарыг баримталдаг бол?, мөн хэргээ уншиж, гарц гаргалгаагаа гаргах гээд л .... бас л чадвараас гадна  авьяас шаардсан мэргэжил шүү?

-Зөвхөн чадвартай байх нь хангалтгүй гэдэгт тантай санал нэг байна. Аливаа ээдрээтэй нөхцөл байдлаас хамгийн зөв гарцыг олох, хуулийн үндэслэл гаргах, баримтаар түүнийг нотлох, үүнийгээ шүүгчид итгүүлэн үнэмшүүлж, зөв тайлбарлан илтгэнэ гэдэг авъяас шаардсан ажил. Хүнд, хэцүү үед хүний бүх итгэл найдвар өмгөөлөгч дээр төвлөрдөг.  Энэ үед хэргээ сайтар судлах, олон талаас нь харж дүгнэлт хийх, үйлчлүүлэгчтэйгээ сайн ярилцаж байж үр дүнд хүрнэ. Бас шүүхийн практик судална. Ажиллаж байгаа хэрэгтээ хэдий чинээ анхаарч, цаг зарцуулна, төдий чинээ үр дүн гарах учиртай. Миний бие үүнийг л ажлынхаа гол зарчим болгодог.

-Өнөөдөр нийгэмд ялангуяа охид эмэгтэйчүүдийг хохироосон олны сэтгэлийг цочроосон, айдаст автуулсан хэргүүд ар араасаа гарах боллоо. Эмэгтэй өмгөөлөгчийн хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ, бас юуг хэлэх вэ?

-Үнэхээр нийгмийн эмзэг асуудал. Хуульчийн байр сууринаас харвал энэ нь ганц нэг тодорхой хэргийн асуудал ердөө биш. Эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилт, хяналт, урьдчилан сэргийлэх тогтолцооны үр нөлөө гэх зэрэг маш олон зүйлтэй холбоотой. Энэхүү  сөрөг асуудалтай тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын ажлын уялдаа холбоо, хамтдаа хэрэгжүүлэх үр нөлөөтэй арга хэмжээнүүд ч үгүйлэгдэж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эрх зүйн боловсрол олгохтой холбоотой агуулга  тусгаж, нийгмийн соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах, ёс суртахууны боловсрол олгох, энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх зэрэг ажлуудад анхаарах ёстой болов уу. Өнөөдрийн олон нийтийн сүлжээгээр тарж байгаа зохисгүй мэдээлэл ч үзэшгүй муухай, ноцтой хэргүүд гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж үздэг.   

-Нэгэнт өөрийг тань зорьж ирсэн үйлчлүүлэгчийнхээ төлөө тууштай явж, итгэл даасан өмгөөлөгч байна гэдэг мэргэжлийн болоод хувь өмгөөлөгчийн том бахархал. Иймд таны үйлчлүүлэгчдтэйгээ хамтдаа байсан цаг хором бүр үнэ цэнэтэй  байгаа даа?

-Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой. Аливаа хэрэг маргаанд ижилхэн л ач холбогдол өгч, цаг заваа зарцуулах учиртай. Хүний эрхийг хамгаалж ажилласан хэрэг бүхэн өөр өөрийн өнгө аястай, янз бүрийн байдлаар үргэлжилдэг. Сүүлд гэвэл өвийн маргаан дээр хариуцагч тал нотариатаар хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулаад, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн өвийн маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ганцаараа өмчилж, өөр өвлөгч байхгүй гэж бүртгүүлсэн хууль бус үйлдлийг хүчингүй болгуулж, үйлчлүүлэгчээ хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож өвлөх хөрөнгөөс өөрт нь ногдох хэсгийг гаргуулж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан. Бас нэг эрүүгийн хэрэг 7 дахь жилдээ шийдэгдээгүй л үргэлжилж байх жишээний. Үйлчлүүлэгчийнхээ төлөө үүргээ бүрэн, тууштай хэрэгжүүлэх үүрэгтэйн хувьд бүхий л хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг гарган ажиллаж байна. Энэ хэрэг ямар байдлаар  шийдэгдсэн ч сэтгэлд тод  үлдэнэ гэж боддог.

-Хувийн чанартай нэг зүйлийг асуухад хүн өөрөөсөө илүүчилж бусдад туслах, бусдын ажлыг дэмжих гэдэг зарим нэг хүмүүст заяагдмал мэт төрсөн байдаг нь өөрийн амьдрал, үзэл санаагаа өнгөлсөн эрхэм сайхан чанар байдаг мэт санагддаг юм. Та тэдний нэг ?

-Баярлалаа. Урам зориг өгсөн үнэхээр сайхан үг байна. Бусдад тусалж, хүнд итгэл өгнө гэдэг өмгөөллийн ажлын мөн чанар. Тусч сэтгэл гэдэг буяны үзүүр гэж ээж маань хэлдэг. Ээж маань ч халгиж цалгисан, өглөгч өгөөмөр  сайхан хүн. .... өнчин үлдсэн 8 хүүхэд, өөрийн 8 хүүхдийг энэрч өсгөсөн амьд бурхан даа. Аав ээжийн сургаал амьдралдаа баримтлах зарчмыг тогтоодог. Бусдад туслах, өөрөөсөө хамаарах бүхий л зүйлээр дэм болох боломжийг эзэмшсэн мэргэжил, эрхэлж байгаа ажил маань олгодог.

СЭТГҮҮЛЧ Д.НЭРГҮЙ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
40 минутын өмнө • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
47 минутын өмнө • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
1 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
3 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
3 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
12 цагийн өмнө • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
13 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх