CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2026-01-30 • 1м унших

Ерөнхийлөгчийн зарлигын дагуу өнгө төрх нь сэргэсэн Морин хуур найрал хөгжмийнхөн төсөв танах аян”-аас болж, найрал бүү хэл, чуулгын хэмжээнд ажиллахад ч бэрх болж буй гэнэ. Симфони найрал хөгжим, Баян Монгол” чуулга, Морин хуурын найрал хөгжмийг нэгэн дээвэр доор багтаасан Улсын филармонийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баттулгаас тодрууллаа.

-Монгол Улсыг дэлхийд таниулах нэг брэнд болсон Морин хуур найрал хөгжмийн уран бүтээлчдийг цомхотгохоор болсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Зөвхөн Морин хуур найрал хөгжимд биш л дээ. Филармонийн хэмжээнд тулгараад байгаа асуудал юм. Уг нь төрөөс соёлын бодлогодоо анхаарч, тусдаа яам хүртэл байгуулсан. Ерөнхийлөгч, Засгийн газар, ССАЖЗЯ-наас хувцас, хэрэглэл, хөгжмийн зэмсэг гээд олон талаар дэмжиж тусалсаар ирсэн. Ерөнхийлөгчийн зарлигыг хэрэгжүүлэх зорилгоор өмнөх Засгийн газрын үед Морин хуурын чуулгыг Морин хуур найрал хөгжим болгох тогтоол баталж, хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгийг нь шинэчилж өгсөн л дөө. Гэтэл одоо орон тоог нь цөөлөх асуудал ярих болсон нь харамсалтай.

Орон тоог нь цөөлчихвөл Монголын нэрийг дэлхийд гаргадаг найрал маань утгаа алдана. Улс орны эдийн засаг хэцүү байгаа учраас орон даяар төрийн албан хаагчдыг есөн хувь хүртэл цомхотгох ажил өрнөж, одоо ч үргэлжилж байна.

Энэ давлагаан дунд Ерөнхийлөгчийн зарлигтай Морин хуур найрал хөгжим рүү “халдаж” болохгүй.

-Яг хэчнээн хүнийг цомхотгож байгаа юм бол?

-Бид нарийвчилсан тоо, холбогдох бичиг баримтаа салбарын болон Сангийн яаманд хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ч бас албан бичиг хүргүүлээд байна. Нааштайгаар шийдэгдэх болов уу гэж найдаж сууна.

-Морин хуурын чуулга найрал хөгжим болж өргөжин, хөг нь гүйцсэнээр дэлхийн олон том театр, Францын Версалийн ордонд хүртэл тоглолт хийсэн. Орон тоог нь цомхотгох тусам найрал хөгжмийн хөг дутах, цаашлаад дэлхийн том тайзнуудад улсынхаа нэрийг гаргах боломж нь хумигдах байх даа?

-Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газар тогтоол баталснаас хойш найрал болгох процесс өрнөсөн. Яг найрал хөгжим болгоод бүтэц бүрэлдэхүүнээ цэгцлээд байж байтал орон даяар өрнөж буй төрийн албаныхныг цомхотгох асуудал босоод ирлээ. Ний нуугүй хэлэхэд, одоо Морин хуур найрал хөгжим гэж хэлэхэд хэцүү байна. Тооцоо судалгаагаа хийж хүмүүсээ гүйцээж авч амжаагүй, дөнгөж эхэлж байтал цомхотгох тухай асуудал үүсчихлээ. Найрал хөгжмийн хориодхон хүний асуудлыг шийдэж чадахгүй, Ерөнхийлөгчийнхөө зарлигийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг маш харамсалтай. Манай морин хуурынхан Төрийн тэргүүний айлчлалд сүүлийн жилүүдэд илүү түлхүү явж байгаа. Монголынхоо түүх, соёлыг түгээн дэлгэрүүлж, таниулж, сурталчилж буй нь манай үндэсний найрал хөгжим маань шүү дээ. Морин хуур найрал хөгжим маань хөрвөх чадвар маш өндөр. Дэлхийн сонгодгуудыг ч тоглодог. Үндэстэн болгон өөрийн найрал хөгжимтэй. Гэхдээ улс орнуудын найрал хөгжим болгон сонгодгуудыг дэлхийн түвшний стандарт, ур чадвар илэрхийллийн хэмжээнд тоглож чаддаггүй. Харин манай Морин хуур найрал хөгжим бол өөр. Ерөнхийлөгч энэ талаас нь харж, өндөр ач холбогдол өгч, ССАЖЗ-ын тэргүүтэй яамд анхаарсны хүчинд өнөөдрийн түвшинд хүрсэн юм. Бид чуулга бус, найрал хөгжим болсон гэж дэлхийд зарлачихаад ингэж болохгүй л дээ.

-Их найрал буюу оркестрын хэмжээнд бүрэн дүүрэн ажиллахын тулд хийх зүйл их байгаа биз?

-Найрал хөгжим чинь урын сангийн эрхлэгч, хөгжмийн зохиолч, хөөмийчтэй байх ёстой. Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн онд Гавьяат жүжигчин цол хүртсэн хөөмийч М.Ашид гэхэд л морин хуураа тоглонгоо хөөмийлж байна. Ямар ч цалин хөлсгүйгээр, урлагийнхаа төлөө, Монголынхоо төлөө 30-аад жил хөөмийлж яваа. Энэ бол маш их сэтгэл, маш том хандлага. Бид хааяа байгууллагын журмын хүрээнд бага сага урамшуулал өгдөг. Гэхдээ тун ховор тохиолдолд. Ийм байдалтай явж байхад цомхотгол гээд Сангийн яамнаас цалин хасчихсан. Улс оронд дайн тулаан болж, гал усны гашуун зовлон тохиочихоогүй бол тодорхой хэмжээний ажлуудаа явуулах ёстой. Нэг зүйлийг зориуд онцолмоор байна. Дайн тулаан, газар хөдлөлт, нийтийг хамарсан халдварт тахалтай үедээ ч улс орнууд театраа бариад, урлаг соёлын тоглолтоо хийж, соёл урлагийнхан руугаа дайрдаггүй.

-Орон нутгийн соёлын салбарынхан цалингаа нэмүүлэх талаар акц өрнүүлэх болсон. Угаасаа соёлын салбар маш бага төсөвтэй. Үүнийгээ дахиад танасаар байвал цаад эрсдэл нь том байх магадлалтай санагддаг.

-Тийм шүү. Дуу, хөгжим, бүжиг, кино, дүрслэх урлаг, уран баримал гээд соёл урлагтай холбоотой зүйлс байхгүй гээд та төсөөл дөө. Урлаг соёлгүйгээр хүний нийгэм оршин тогтнох боломжгүй. Ер нь соёл урлаг руу хэт их дайраад эхэлбэл улс мөхөхийн л цондон. Бүх цаг үед улс үндэстнийг мөхөөдөг, сарниадаг, талцуулдаг, бусниулдаг гол хүчин зүйлийн нэг нь эх түүх, эх хэл, соёл шүү дээ. Ерөнхийлөгч морин хуураа онцолж зарлиг гаргасан нь цаанаа ийм учиртай. Улс үндэстний түвшинд яривал үндэсний эв нэгдэл, үнэт зүйл гэж бий.

Би филармонидоо дуучин, хөтлөгчөөр олон жил ажилласан. Гадаад, дотоодод олон л тайзнаа гарсан. Хилийн чинадад ажиллаж, амьдардаг хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Морин хуурынхныхаа тоглохыг үзэх гээд асар хүндэтгэлтэй, үндэсний дээлээрээ гоёод ирдэг. Монгол хүний сэтгэл, бахархал, ондоошил гэж энэ. Бүгд л нүдэндээ баярын нулимстай эх орон, төр түмэндээ хүндэтгэл үзүүлж буйг харах ямар сайхан гээч. “Морин хуурынхныхаа тоглолтыг үзсэн чинь Монголдоо заавал очно доо гэсэн бодол төрлөө” гэсэн утгатай үгсийг олон удаа сонсож байлаа.

Сүүлийн жилүүдэд үндэсний урлагаа экспортолж, сурталчлан, таниулах ажлууд маш сайн хийсэн. Төр, засгийн үе үеийн тэргүүн, салбарын яам, уран бүтээлчид ч тал талдаа их хичээсэн. УИХ-ын гишүүн Ч.Номин Соёлын сайд байх үедээ “Go Mongolia” брэндийг санаачлан хэрэгжүүлж, үндэсний урлагийг дэлхийн анхааралд оруулах талд олон том ажил хийсэн. Тэр ажлыг одоогийн сайд ч үргэлжлүүлж байгаа. Бид үндэсний урлагаараа ямархуу улс болох мессежийг дэлхийд өгчихлөө. Манай балетчид, дуурийн дуучдын ур чадвар хэчнээн том билээ. Сонгодог урлагаа дараагийн 30 жилд бодлогын хүрээнд онцгой анхаараасай.

-Засгийн газар өмнө нь хэр дэмжлэг үзүүлж байв?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед хоёр, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нэг тэрбум төгрөгөөр хөгжмийн зэмсгийн шинэчлэл хийсэн. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тогтоолоор мөн л хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгийг шинэчилсэн.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх