УИХ-ын чуулган өнөөдөр /2026.04.03/ хуралдаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо. Тодруулбал, өнгөрөгч даваа гарагт МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу УИХ чөлөөлсөн. Улмаар МАН-ын УЗ хуралдаж, дараагийн УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн. Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлэг болон ТББХ хуралдаж, томилгоог дэмжсэнээр УИХ-ын чуулганаар өчигдөр авч хэлэлцсэн. Гэвч өчигдөр АН-ын бүлэг эл асуудлаар завсарлага авснаар өнөөдөр эл томилгоог үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувь нь дэмжсэн тул С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо.
С.Бямбацогтын хувьд:
1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал
2000-2006 онд "Нью Прогресс" ХХКомпаний захирал
2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга




